Цагаан хадны суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2021.07.17-нд нийтлэгдсэн

Цагаан хадны суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоолоо

Цагаан хадны суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоолоо

Экспортын нүүрс тээврийн гол гарц болсон Цагаан хадны суурьшлын бүсэд өнөөдрөөс /2021.07.17/ хатуу хөл хорио тогтоолоо. Засгийн газрын шийдвэрээр Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт долоо хоног шилжих юм. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулж ногоон бүс болгоход анхаарах аж.

Тус боомтод өмнө нь зургадугаар сарын 23-аас эхлэн 14 хоног хатуу хөл хорио тогтоож, улмаар БНХАУ-ын талаас  нүүрсний таталтыг долдугаар сарын 6 хүртэл түр зогсоох шийдвэр гаргаж байв.

Үүссэн нөхцөл байдлын улмаас Гашуунсухайт боомтын нүүрсний экспортонд хүндрэл үүсч, томоохон уурхай, тээврийн компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон юм. Тэгвэл гацаанд орсон тус боомтын үйл ажиллагаа эргэн сэргэж өчигдрөөс хэвийн ажиллаж эхлэв.

Тус боомтод өчигдрийн байдлаар нүүрсний 100, зэсийн баяжмалын 128 машин тус тус хилээр гарчээ. Цар тахлын улмаас экспорт “тэг” зогссон ч хилийн боомтуудын үйл ажиллагаа эргэн сэргэж байгааг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж