Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярив | News.MN

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярив

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр утсаар ярив.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон болон Үндэсний их баяр-Наадмыг тохиолдуулан дахин баяр хүргэсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХКН-ын 100 жилийн ойн баярыг тохиолдуулан ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпинд дахин баяр хүргэж, БНХАУ-д хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөв.

Монгол, Хятадын төрийн тэргүүн нар хоёр улсын харилцааны болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотлов.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Хятадын харилцаа “Ковид-19” цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч идэвхтэй явагдаж, цар тахлын тархалтыг хязгаарлах чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж, сэтгэл санааны дэмжлэг харилцан үзүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн намуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Хоёр улсын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг уялдуулан хэрэгжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод ойрын жилүүдэд хүрэхийн төлөө илүү идэвхтэй хамтран ажиллах,  цар тахлын нөхцөл байдалд хилийн бүс нутаг дахь халдвар, хамгааллын арга хэмжээг улам бүр сайжруулсны үндсэн дээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахыг дэмжиж, холбогдох үүрэг, чиглэлийг хоёр улсын байгууллагуудад өгч ажиллахаа төрийн тэргүүн нар илэрхийлэв.

Уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлж, ард иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулахын чухлыг төрийн тэргүүн нар тэмдэглэв. Монголын талаас дэвшүүлж буй хамтын ажиллагааны төсөл, санаачилгыг дэмжиж, Монгол Улсаас бараа бүтээгдэхүүнийг илүү ихээр импортлоход хятадын тал бэлэн буйг БНХАУ-ын дарга илэрхийлэв.

Байгаль орчны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь бүс нутгийн орнуудын эрх ашигт нийцэхийг төрийн тэргүүн нар тэмдэглэж, цөлжилт, шороон шуургатай тэмцэх төслийг хамтран хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийлэв.

“Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд ахиц гарч буйг тэмдэглэж, ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг урагшлуулахад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ  төрийн тэргүүн нар илэрхийлэв.

Хоёр улсын бүс нутаг, олон талт механизмуудын хүрээн дэх ойр дотно хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Төрийн тэргүүн нар цаашид ажил төрийн ойр хэлхээ холбоотой байж, цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараагаар биечлэн уулзахаар тохиролцов.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-16 59.153.114.36

Нэг л их бэлэн ам, шалдан гуя шүү манай монголчууд.

Avatar

уншигч 2021-07-16 31.10.153.221

буруу замаар будаа түүхийн эхлэл

Avatar

Зочин 2021-07-16 192.82.78.109

Хүрэлсүхэд алгадуулсан хэдэн луйварчид түүнийг байнга хараах юм, уйддаггүй юм байх даа. Тэгэхдээ долоон үеэрээ идээдч барахгүй дээрмийг нь хураагаагүйд нь баярлаад тонилох ёстой юм , уг нь хүн ухаантай юм бол. "Луйварчдад нинжин сэтгэл, шударга чанар байдаггүй" нь аргагүй үнэн юм даа

Avatar

Зочин 2021-07-16 59.153.114.151

түгжилэас б**в хүртсэн б**с цэвэрлээчээ…..х** л гэе дээ

Avatar

МОНГОЛ ХҮН 2021-07-16 202.131.225.197

ГУЙЛГАЧИН ХҮНИЙ ХАРЦ ДООШОО, ГУЙЛГУУЛСАН ХҮНИЙ ХАРЦ ДЭЭШЭЭ

Avatar

Зочин 2021-07-16 202.21.113.238

za za. asuudal bval odoo nadtai yarij bai gesen messege bn daa

Avatar

Зочин 2021-07-16 124.158.96.248

За, ашгүй дээ хийн хоолой Монголоор минь дайрч бид утаа угаараас салах нь чухал даа. …… Сайн байна.

Avatar

МОНГОЛ ХҮН 2021-07-16 202.131.225.197

ЦАГААН ХЭРЭМНЭЭС ХОЙШ ХЯТАД ШААХАЙН МӨР ГАРГАХГҮЙ БАЙХ УЧИРТАЙ… ХАРИН МАН.ГАРУУД ДАРГААСАА ЗААВАРЧЛАГА АВЧ БАЙХ ШИГЭЭ…

Avatar

ylc 2021-07-16 130.253.29.2

yjes

Avatar

ocoldoxgui baix 2021-07-16 130.253.29.2

afgan,kupgust

Avatar

xeduunee 2021-07-16 130.253.29.2

xyrelsyxuug goex chuni, yu bolob. urtuulj murtuuleed. oyd tolgoilood bnaa.
opoc olon yndectniix ch, opoc daryi arga xemjee,xamgaalalt xuuj chaddag.

Avatar

Заагч 2021-07-16 202.9.46.170

Хог вирус хятадын бегс долоогоод ацаа хийдэг новшийн хvрэл л***р вэ хятад вакцинаар олон Монголчуудыг амжилттай устгалаа одоо хог данжаад ши-тэй хогоо ярьдаг байнаа.

Avatar

Зочин 2021-07-16 88.120.174.106

hujaa hun hujaataigaa l yarina chuu dee oilgomjtoi odoo mongolchuudtaigaa evgui haritsana daa ene hurelsux

Avatar

Зочин 2021-07-16 192.82.72.85

Ene erguu bolovsrolgui, JDV-chin, arhiching Shi darga tooloo yu kkkk

Avatar

Зочин 2021-07-16 103.212.117.35

Коммунист дарга нартай ямар их утсаар ярьдаг юм бэ дээ .Хай Бог Милуей!

Avatar

Зочин 2021-07-16 103.142.76.38

Hujaagaas ehelj uvchin taraasan, daraa ni uilchihgeegui huuramch vaccine shahsan. Odoo uur yalgah gej bgaa yum bol doo.

Avatar

Зочин 2021-07-16 156.146.59.31

Хужааа дээд зэргийн хүнд сурталтай орон. Уханьд өвчин тархаж байхад нэг Хужааа эмч сануулаад дарга нарынхаа дарамтанд орсон байдаг. Тэгэж цаг хугацаа алдаж өвчин тахал болсон.

Avatar

Зочин 2021-07-16 156.146.59.31

х***а дээд зэргийн хүнд сурталтай орон. Уханьд өвчин тархаж байхад нэг х***а эмч сануулаад дарга нарынхаа дарамтанд орсон байдаг. Тэгэж цаг хугацаа алдаж өвчин тахал болсон.

Avatar

Зочин 2021-07-16 150.129.143.45

Daraallaa sai bari daraa ni yaduugiin zovlongoo yarival zugeer dee

Avatar

Зочин 2021-07-16 66.181.161.26

угаасаа бүдүүн даргатайгаа байнга л яриж үүрэг даалгавараа авдаг биздээ түгжилсүг чин

Avatar

Зочин 2021-07-16 66.181.181.217

Ардчилагч гэж өөрсдийгөө цоллогч, үнэн хэрэгтээ Монгол ,Орос, Хятад улсын эсрэг үйл ажиллагаа явуулах,үймээн самуун дэгдээх үүрэг бүхий баруунд зориуд бэлтгэгдсэн зарим нөхдүүд л ёстой эдгээр орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг бусинуулах талаар эздээсээ үүрэг даалгавар авдаг биз.Үүний илрэл нь эдгээр нөхдөөс хоёр хөршийн эсрэг сонин хэвлэлээр явуулж буй байнгын дайралт,үзэн ядалт, өдөөн хатгах явуулга.,

Avatar

Зочин 2021-07-16 64.119.16.114

erguu kommunistuudaa hujaagiin e****z hurliiz geed haraagaad baidag ni ta nar biz dee getel odooneg l ih hamgaalagch bolj gene erguu kommunistuud

Avatar

Зочин 2021-07-16 150.129.140.12

Энэ бол амжилт

Avatar

Зочин 2021-07-16 202.9.40.89

Манай мал даргатайгаа ярьсан байна

Avatar

Ur dun hurdan gargyaa 2021-07-16 202.126.88.57

Udur bur yarij bmaar bhiin, hyatadad heden buteegdehuunee tuvugguu zarahad l boloo shd, delhii dayaaraa hyatadad um zaraad mungujuud bn, hyatadaas buh aa avaj baigaa manaih shig uls ahiuhan export hiigeel bolchihoor…. Manai export hyatadad yuuuch bish baimaar….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж