Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгууллаа | News.MN

Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгууллаа

Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгууллаа

Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны долдугаар сарын 16-нд боллоо. Хуралдаанаас авлига, хүнд суртлыг таслан зогсоож, авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулав. Эрчимжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, батлуулан хэрэгжүүлж ажиллахыг тус Ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.

ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг бөгөөд 2020 оны дүнг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дэлхий нийтэд зарласан.
Индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь өмнөх оныхтой ижил оноотой боловч 5 байраар ухарсан үзүүлэлт болж байна.

Монгол Улс өмнөх оныхоос оноо буурсан үндсэн шалтгаан нь төрийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг байдал нэмэгдсэнээс хамаарсан байж болох судалгааны дүн гарсан. Түүнчлэн бизнес эрхлэгчид үйл ажиллагаа эрхлэх болон гэрээ, хэлцэл байгуулахад авлигатай нүүр тулах эрсдэл нэмэгдсэн гэх шалтгаанаар манай улсын үнэлгээ буурсан байна.

Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж, энэ нь хилийн Замын-Үүд боомтод үүссэн асуудлаас тодорхой харагдаж байна.

Иймд олон улсын байгууллагын судалгаа, дүгнэлт болон Монгол Улсад тулгараад буй нөхцөл байдлыг харгалзан төрийн албан хаагчдын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж буй байдлыг таслан зогсоох, бизнес эрхлэгчдэд учирч буй дарамт, хүнд суртал, авлигыг бууруулах төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангах зорилгоор Авлигын индексийг бууруулах үүрэг бүхий төрийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийг байгуулан, төлөвлөгөө боловсруулж ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.
Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 111-р байрт жагсаж байгааг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьж байна. Шинээр байгуулсан ажлын хэсэг авлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг ажлыг эрчимжүүлнэ.

Товч мэдээ:
·      Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Сүүлийн өдрүүдэд Монгол Улс дахь коронавирусийн халдварын тохиолдлын тоо буурч байгаа ч иргэдийн хөл хөдөлгөөн, коронавирусийн олон хувилбарт тархалт улс орнуудад эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн баримтлах зөвлөмжийг Улсын Онцгой комисс өгч байна.
·      Ашигт малтмал, газрын тосны экспорт, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, хил дамнасан тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, аюулгүйн байдлын чиглэлээр хууль сахиулах болон хилийн хяналтын байгууллагууд, орон нутгийн засаг захиргааны ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий “Хилийн боомтын онцгой бүрэн эрхэт захиргаа” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ll 2021-07-16 202.21.108.43

uvs-iinhan atg baiguulaad bgaa yum uu?

Avatar

Захиалгачид 2021-07-16 202.126.89.157

ОНЦГОЙ хотхоны асуудал юу болж байгаа талаар тодруулах гэж энэн хавар ОБЕГ очсон боловч бидэнд хариу өгөх хүн олдоогүй.
Генерйл Ариунбуянг БНХАУ ын иргэнээс авилга авч ажилтнуудда болон бусад захиалагч нарт зориулсан барилгаа бариулалгүй 5,6 жил болж бид маш их хохирч байна. Засгийн газар зөв шийдвэр гаргаж Ажлын хэсэг байгуулсанд талархаж байна. ОБЕГ ын дарга Генерал Ариунбуянг шалгаж өгөхийг хүсч байна.

Avatar

Захиалгачид 2021-07-16 202.126.89.157

ОБЕГ ын дарга генер#### Ариунбуян гэдэг энэ хүн бол ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдэх гээд БНХАУ ын иргэнтэй гэрээ байгуулан ОНЦГОЙ хотхоныг байгуулах гэж 5, 6 жилийн өмнө суурийг нь тавьсан байдаг. Гэтэл тэр хотхон өнөөдрийг хүртэл баригдаагүй захи####агчид болон ажилтнууд ####бан хаагчид нь хүлээсээр олон жил болж байна. Энэ т####аар 2020 онд бидний хэдэн захи####агчид хэвлэлийн бага хур#### хийж түүнийг ТВ 4 сурв####жилж байсныг Та бүхэн санаж байгаа байх. Мөн энэ хавар ОБЕГ т очиж хари

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Аливаа асуудлыг төгс шийдэх сайн арга нь сайтар бодож боловсруулсан хөтөлбөр юм 2021-07-16 64.119.20.161

Авлигийн индексийг бууруулах ч эцсийн зорилго биш.Авлигаас ангид нийгмийг төлөвлшүүлэх ч гэдэг юм уу нэг тиймэрхүү зорилт тавиад Ерөнхийлөгч, УИХ, ЗГ-ын хамтарсан том ажлын хэсгийг УИХ-ын тогтоолоор байгуулаад ажиллавал үр дүн гарах биш үү.Хөтөлбөр байж болохгүй юу. ИНГЭВЭЛ ЭНЭ АЖЛЫН ЗОРИЛГО ЗОРИЛТ ХИЙХ АЖИЛ, ХАРИУЦАХ ЭЗЭН, ХӨРӨНГӨ САНХҮҮ НЬ ШИЙДЭГДЭЭД зөв мэт.ХЭРЭВ ТЭГВЭЛ аВЛИГИЙН ИНДЕКСИЙГ БУУРУУЛАХ НЬ ЭНЭ ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮНГИЙН ХЭМЖЭЭС Л БОЛОХ ЮМ.Хөтөлбөрийн хүрээнд сайн судалгаа хийнэ

Avatar

Зочин 2021-07-16 202.126.90.44

АТГ -т ажилд орохын тулд авилгал өгдөг

Avatar

Зочин 2021-07-16 64.119.26.206

Ирэх жил Афганистаны өмнө байранд очих байхоо.

Avatar

Зочин 2021-07-16 103.57.95.103

ОЮУЭРДЭНЭ даргын Бэрс кино урлагийн дээд сургууль төгссөн диплом хуурамч гэсэн үнэн үү

Avatar

Зочин 2021-07-16 103.57.95.103

ОЮУЭРДЭНЭ зайлнаа

Avatar

МОНГОЛ ХҮН 2021-07-16 202.55.191.130

"МАШ НУУЦ" ГЭЖ МОНГОЛ КИНОН ДЭЭР ЦЭРГИЙГ ШУУД БУУДДАГ, ТЭРИЙГ БҮГД ҮЗСЭН ГЭЖ НАЙДЪЯ. ОЮУКАА… ТӨР ЗАСГААС ТЭС ХӨНДЛӨН, БОЛОВСРОЛТОЙ ОЛОН ЗАЛУУСААС КОМИСС БАЙГУУЛ. ТЭГЭЭД ОНЦ ЭРХ ИХ ХУРЛААСАА ӨГ. ТЭГЖ БАЙЖ Л ХҮССЭН, ЯРИАД БАЙГАА ЗҮЙЛ ЧИНЬ БҮТНЭ. ЗАЛУУС Л ЧАМД ДЭМ БОЛНО. ТЭРНЭЭС БИШ ДОТРООСОО КОМИСС БАЙГУУЛААД БИЕ БИЕНЭЭ ШАЛГАНА, ШУЛНАА ГЭЖ ГОНЖ БАЙЛГҮЙ ДЭЭ.

Avatar

ИРГЭН 2021-07-16 202.9.46.214

АВИЛГЫГ УСТГАХ ГАНЦ АРГА БОЛ АВИЛГА ӨГСӨН ХҮН ӨӨРӨӨ ИЛЧИЛБЭЛ ТҮҮНИЙГ ШИЙТГЭДЭГГҮЙ БАЙХ ЯВДАЛ ЮМ. ЭНЭ ТОХИОЛДОЛД АВИЛГА ӨӨРӨӨ 1 ӨДРИЙН ДОТОР АЛГА БОЛНО. ТҮҮНЭЭС БИШ 1000 АЖЛЫН ХЭСЭГ ГАРААД ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ.

Avatar

Зочин 2021-07-16 192.82.70.44

АТГ үндсэн үүргээ биелүүлээгүй тул татан буулгаж "алиа салбадай"-гаар ахлуулсан комисс байгуулсан гэж ойлгож болох уу, Баасан "авгай"-г комисст оруулаарай, Нямбаатараас л илүү шударга, сайн ажиллана даа.

Avatar

Зочин 2021-07-16 202.126.88.196

Хариуцсан салбарынхаа цэргийн анги салбарт ажилладаг офицер ахлагч нарынхаа албаа сэтгэл хоёрдолгүй хаах нөхцөл болсон төсвийн хөрөнгөөр сүүлийн 15 жилд баригдсан төвлөрсөн халаалттай албан тушаалын орон сууц ашиглалтанд орох бүрт эрх мэдлээ ашиглан авч түүндээ өөрөө бус нэг бол охиноо, эсвэл гаднын хүнд түрээслэж ашиг олон улмаар сайд болонгуутаа маш хямд буюу 1 м.кв-ыг нь 120-180мянгаар хувьчилж авсан албан тушаалын гэмт хэрэгтэн БХ-ын сайд генерал Г.Сайханбаярыг хамгийн эхэнд шалгаж шүүхэд ө

Avatar

зо 2021-07-16 202.9.40.30

БИД Ч АРГАГҮЙ Л ҮХЭР НЭРЭНДЭЭ ТААРСАН АРД ТҮМЭН ЮМ ДАА ИЙМ ХҮМҮҮСИЙГ СОНГОЖ Л БАЙДАГ

Avatar

Зочин 2021-07-16 192.82.80.138

Өө хөөрхий, Засгийн газрын Нямбаатар гэх "Толгойгүй" хүний комисс ч "Алж" өгөх нь дээ. Нөгөө муу Сү.Батболд ингээд толгой дээгүүрээ дээлээ нөмөрдөг байжээ.

Avatar

Зочин 2021-07-16 202.126.88.57

Uul uurhai l mongoliig avarch bn, getel ajiliig ni hiilgehguu shantaajid ih

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж