Ким Жон Ун, Энтони Блинкен нар монголчуудад баяр хүргэв

Хуучирсан мэдээ: 2021.07.16-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун, Энтони Блинкен нар монголчуудад баяр хүргэв

Ким Жон Ун, Энтони Блинкен нар монголчуудад баяр хүргэв

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тэрбээр “АНУ-ын нэрийн өмнөөс Монголын ард түмэнд тусгаар тогтнолоо олж авсны 100 жилийн ой, 2021 оны баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж байна. Стратегийн түнш, гуравдагч хөршийн хувиар манай хоёр улс хүний ​​эрх, хууль ёсыг дээдэлсэн, ардчиллын нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон бат бөх түншлэлийн харилцаагаа хадгалсаар байгаа билээ. Энэ жилийн хувьд цар тахал дэгдсэн хэдий ч АНУ-ын ард түмэн Монголын ард түмэнтэй хамт танай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, уламжлалт соёлыг дэмжсээр байх болно” гэж захидалдаа дурдсан байна.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баярын захидал илгээжээ. Уг захидалд, “БНАСАУ-ын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс та болон танай улсын Засгийн газар, ард түмэнд ардын хувьсгал ялсны 100 жилийн ойн халуун баяр хүргэе. Манай хоёр улсын эртний уламжлалт найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж, хөгжинө гэдэгт би итгэлтэй байна. Энэ боломжийг ашиглан та болон танай ард түмэнд улс орныхоо сайн сайхны төлөө хийж буй ажилд нь чин сэтгэлээсээ амжилт хүсье” гэжээ.

Эх сурвалж: mfa.gov.kp, state.gov

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
12
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж