"Гаалийн хяналтанд гацах асуудал цаашид үүсгэхгүйг анхаарна"

Хуучирсан мэдээ: 2021.07.16-нд нийтлэгдсэн

"Гаалийн хяналтанд гацах асуудал цаашид үүсгэхгүйг анхаарна"

"Гаалийн хяналтанд гацах асуудал цаашид үүсгэхгүйг анхаарна"

Баяр наадмын өдрүүдэд Замын-Үүд дэх нөхцөл байдлын талаар  Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүхээс тодрууллаа.


-Замын-Үүд дэх нөхцөл байдал өнөөдрийн байдлаар хэр байна вэ?

-Манай улсын хувьд Замын-Үүд сум БНХАУ-тай хиллэдэг учраас чухал ач холбогдолтой газар. БНХАУ-аас Замын-Үүд суманд ковид гарсантай холбогдуулан ачаа барааны хязгаарлалтыг тогтоосон. Тиймээс Замын-Үүдийг ногоон бүс болгохоор долдугаар сарын 09-өөс 19-ийг хүртэл арав хоногийн хугацаанд хэсэгчлэн хатуу хөл хорио тогтоон, нэг өрх- нэг шинжилгээ хийгдэж байна.

Хатуу хөл хорионы үед гаалийн ажилтнуудыг халдвар авахаас урьдчилан сэргийлэн нэгдсэн журмаар өглөө, оройд ажилчдын автобусаар үйлчлэн, тогтмол PCR шинжилгээнд хамруулж байна. Мөн энэ хугацаанд гаалийн хяналтын цэгээс ачаа, бараагаа авах хүсэлтэй иргэдэд гаалийн дотоод ажилчдын автобус үйлчлэн, буцаагаад гаалийн хяналтын бүсээс тодорхой хэсгүүдэд хүргэж өгөх ажлыг энэ сарын 19-ийг хүртэл хийж байна. Гаалийн хяналтын бүсэд байсан 200-аад ачааны авто машиныг шуурхай хяналт, бүртгэл хийн гаргасан. Одоо гаалийн хяналтанд гацаад байх асуудал цаашид үүсгэхгүй байх тал дээр шинээр томилогдсон баг хатуу анхаарна. Замын-Үүд дэх гаалийн газар амралтгүй, өдөр бүр 08.00-20.00 цаг хооронд тогтмол ажиллаж байгаа.

-Баярын өдрүүдэд нийт хичнээн ачааны галт тэрэг орж ирсэн бэ?

-Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу баяр наадмын өдрүүдэд хилийн боомт ажилладаггүй.  Хил хаагдсан ч наадмын өдрүүдэд нийт 42 ачааны галт тэргээр бараа, бүтээгдэхүүн орж ирсэн. Гаалийн байгууллагаас нийт 12 хяналтын бүсээ тогтмол ариутгах, халдваргүйжилт хийж байна.

-Замын-Үүд дэх гаалийн байцаагч нарыг сэлгэн, шинээр 32 байцаагч томилсон. Иргэдийн зүгээс сэлгэх биш хариуцлага тооцох ёстой байсан гэсэн шүүмжлэл их бий?

-Ер нь гаалийн байгууллага хоёр жил тутамдаа сэлгээ хийх ёстой байдаг. Цар тахлын үед халдвар, хамгааллын асуудлаас үүдэн ачаа, барааны эргэлтэнд асуудал үүссэн нөгөөтэйгүүр бусад асуудлуудаас шалтгаалсан зүйл байгаа. Тиймээс энд ажиллаж байсан дөрвөн албаны дарга, 28 байцаагчийг сэлгэн, шинээр 32 ажилтан томилсон. Гэхдээ хууль, хяналтын байгууллагаас хэн хаана ямар алдаа гаргасныг бүрэн шалгаад тогтоох байх. Гаалийн байгууллагыг хүнд суртал гэдэг үг байнга дагадаг. Тиймээс шинээр томилогдсон баг бүрэлдэхүүн иргэддээ хүнд сурталгүй үйлчлэх тал дээр анхаарч, санал гомдол хүлээн авч шуурхай шийдвэрлэх 96361281 гэсэн дугаарыг өдөр бүр 08.00-20.00 цагийн хооронд тогтмол ажиллуулж эхэлсэн. Иргэд энэ утсанд гаалийн байгууллагын ажилчдын хандлага, ёс зүй, санал гомдлоо хэлэхээс гадна хориотой, хязгаарлалттай холбоотой бараа бүтээгдэхүүний мэдээллийг авах юм. Дээрх санал, гомдлын утсыг дөрвөн алба хянаад, цаг алдалгүй шуурхай шийдвэрлэх үүрэг авсан.

-Замын-Үүдэд шинээр ажлын хэсэг томилогдсоноос хойш ачаа, тээврийн машины эргэлт өссөн үү?

-Энгийн үедээ өдөрт 250-300 машин орж ирдэг. Хил хаагдахаас өмнө буюу долдугаар сарын 7-нд 102, 8-нд 120, 9-нд 151, 10-нд 146 машин орсон. Энэ нь бага багаар сайжирч байна гэж харж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж