Киргизстан улс Афганистанаас нутаг нэгтнүүдээ татан авна

Хуучирсан мэдээ: 2021.07.16-нд нийтлэгдсэн

Киргизстан улс Афганистанаас нутаг нэгтнүүдээ татан авна

Киргизстан улс Афганистанаас нутаг нэгтнүүдээ татан авна

Киргизстан улсын Гадаад хэргийн яам хөрш Тажикистан улсын Засгийн газарт хандаж, Афганистанаас дүрвэж гарсан киргиз үндэстнүүдийг дамжуулан өнгөрүүлэх хүсэлт тавьжээ. Афганистанаас Тажикистан руу энэ сарын 13-14-ний өдрүүдэд дүрвэж ирсэн киргиз үндэстнүүдийг шилжүүлж авахад туслахыг мөн НҮБ-аас хүссэн байна.

Одоогоор 91 эрэгтэй, 77 эмэгтэй, 177 хүүхэд Афганистанаас гарч, Тажикистанд ирээд байгаа ба энэ үеэр хоёр хүүхэд үл мэдэгдэх шалтгаанаар амиа алджээ.

Сүүлийн үед Талибанчууд Афганистаны газар нутгийн ихэнх хэсгийг хяналтдаа авч, Афганаас цэрэг, цагдаа болон энгийн иргэд олноорооТажикистан руу дүрвэж байгаа юм. 16 дугаар зуунаас хойш киргизүүд Афганистанд оршин сууж ирсэн бөгөөд өдгөө нийт 1000 гаруй киргиз үндэстэн байдаг аж.

АНУ 20 жил үргэлжилсэн дайнаа дуусгаж, цэргээ энэ оны есдүгээр сард багтаан Афганистанаас гаргахаар шийдээд байгаа билээ. Уг шийдвэртэй зэрэгцэн Талибан хөдөлгөөнийхөн Афганистаныг бүрэн хяналтдаа оруулахаар шамдаж байгаа юм.

Эх сурвалж: Akipress

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж