Сэрэмжлүүлэг: Хийлдэг гудастай хөвж байгаад осолдож, нас баржээ | News.MN

Сэрэмжлүүлэг: Хийлдэг гудастай хөвж байгаад осолдож, нас баржээ

Сэрэмжлүүлэг: Хийлдэг гудастай хөвж байгаад осолдож, нас баржээ

Сэрэмжлүүлэг: Хийлдэг гудастай хөвж байгаад осолдож, нас баржээ

Онцгой байдлын ерөнхий газраас усны осол, аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна. Иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа анхаарал болгоомжтой байж, гол усны аюулаас урьдчилан сэргийлээрэй.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг.12 дугаар хорооны “Задгай”-д долдугаар сарын 12-ны өдөр зургаан хүн Туул голын эрэг дээр зугаалж байснаас нэг хүн живсэн байж болзошгүй тухай дуудлагыг долдугаар сарын 13-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны харьяат иргэн М/19 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа.

Долдугаар сарын 15-ны өдрийн байдлаар “Нисэхийн хадан хясаа” гэдэг газраас “Шувуун фабрик” гэдэг газар хүртэл 100 км-т завиар, 3.5-4 метрийн гүнд 67 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:34 цагт зогсоосон. Долдугаар сарын 16-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 10 дугаар хороо, “Адам Ева” хөшөөний харалдаа “Туул” голын хойд салаанд цогцос хөвж байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 15-ны өдрийн 10:05 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид дөрвөн км зам туулан 10:25 цагт очиход нэр, хаяг тодорхойгүй, 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцос хөвж байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлж өгсөн.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг. Нэгдүгээр хороо, Баянцагааны даваа гэдэг газар долоон хүн зугаалж байснаас “Туул” голд хийлдэг гудсан дээр дөрвөн хүн хөвж байгаад гудас нь хөмөрч нэг хүн живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 15-ны өдрийн 11:38 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид тус дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн М/21 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 13:05 цагт иргэн М-ын цогцсыг олж, тус дүүргийн Шүүхийн шинжилгээний тасагт шилжүүлж өгсөн.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг. Зургадугаар хороо, “Их хуралдай” амралтын газрын ойролцоо “Туул” голд нэг хүн живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 15-ны өдрийн 18:49 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 18:57 цагт очиж Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны харьяат иргэн П /23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 5 км-т завиар урсаж, 10 удаа шумбасан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:15 цагт түр зогсоосон. Долдугаар сарын 16-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 13 дугаар хороо, Загас үржүүлгийн хиймэл нууранд нэг хүн живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 15-ны өдрийн 20:34 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Төв аймгийн харьяат иргэн Э /20 настай, эрэгтэй/ нь хийлдэг завиар нуурын усанд зорчиж яваад завь нь холбирч живсэн байсан тул иргэн Э-ийн цогцсыг мөн өдрийн 22:38 цагт 9 метрийн гүнээс олж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлж өгсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-16 139.5.217.178

Архиа л больчих л до монголчууд минь

Avatar

zochin 2021-07-16 202.126.89.21

Uchnuun sanuulaad baihad yaharaa ingej bolgoomjgui, hamagui gol usruu orj baidag yum. Ayalj amrahda anhaarch baih yostoi shd. Iluu amitai yum shig l usruu orj uhetsgeeh.. Hucheer golru oruulchihagui l baimaar.. Uursdin l buruu

Avatar

Зочин 2021-07-16 202.126.90.136

Аврах хантаазгүй бол гол ус руу зүглээд хэрэггүй үхэрнүүдээ!!

Avatar

Зочин 2021-07-16 202.126.90.136

Цөөхөн монголчууд усанд живж үхээд дуусахнээ дандаа сайхан залуус нь.

Avatar

Зочин 2021-07-16 202.126.88.188

Биднийг амраагаад байгаа юм биш шүү дээ. Нэг ёсны хүмүүсийг бөөгнөрүүлжхгүй бие биенээс хол байлгах гэсэн арга шүү дээ. Даанч ухвар мөчид миний Монголын ард түмэн үүнийг ч ойлгохгүй шууд утгаар нь ойлгоод амарч байгаа нь энэ гээд живж үхээд байх юм. Уг нь короновирусээр үхүүлэхгүй гэж арга хэмжээ авч байгаа бололтой. Гэтэл үхлийн өөр арга олоод авчих юм даа. Юу ч гэх вэ дээ.

Avatar

Зочин 2021-07-16 45.144.113.244

Бурханы оронлуугаа, зүүд юу мэт хийлдэг гудсан дээр хөвөн хөвсөөр оджээ. Энэ олон зовж байгаа хүмүүсийг бодоход харин амирлангуй сайхан бурханы оронд явсан юм биш үү?

Avatar

yrbagchid 2021-07-16 130.253.53.76

c

Avatar

zochin 2021-07-16 202.126.88.153

nohoi ysand hamaagui iluu hariutslagatai um bna

Avatar

иргэн 2021-07-16 64.119.19.137

амь насандаа яасан хайргуй улсууд вэ сайн дураараа явцгаагаад байх юм энэ олон хоногийн амралтаа болимоор байна даа улс орныхоо хогжлийг болдсон ч амралт арай л ихдээд байна даа

Avatar

sad 2021-07-16 202.9.40.222

shit yumaa hairan zaluuchuud

Avatar

ЗОЧИН 2021-07-16 64.119.24.177

тэнэгүүд хохь ншдээ

Avatar

Зочин 2021-07-16 192.82.73.164

Аврах хантааз байдагүй юм бол, согтуу юм бол, архиныхаа шилийг бөглөөд хүзүүнээсээ скочдоод эрүүн доороо хамар амаа гарахаар ороочих лав живж үхэхгүй.\ Хоосон 1 литрийн лонх, коланы 2литрийн пластмасс сав бол бүр сайн \

Avatar

Зочин 2021-07-16 202.126.88.186

Согтуу живж үхсэн бол хэндээ гомдхов. Харин хүүхдүүд үхэж бгаа н харамсмаар

Avatar

Зочин 2021-07-16 155.4.39.118

AVRAH HANTAAZ UMSDUGGYI YUM UU

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж