Жокович олимпод оролцож, түүхэн амжилтын эзэн болох уу?

Хуучирсан мэдээ: 2021.07.16-нд нийтлэгдсэн

Токио 2020

Жокович олимпод оролцож, түүхэн амжилтын эзэн болох уу?

Жокович олимпод оролцож, түүхэн амжилтын эзэн болох уу?

Мэргэжлийн талбайн теннисний өнөө цагийн шилдэг тамирчдын нэг Сербийн Новак Жоковичийг энэ зуны Токиогийн олимпод оролцох эсэх тал дээр олон хүн эргэлзэж байсан. Тэгвэл Жокович өнөөдөр/2021.07.16/ өөрийн твиттер хуудсаараа дамжуулан олимпод оролцоно гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “Би Токио явах нислэгээ захиалчихлаа. Сербийн олимпийн шигшээ багт багтаж байгаа маань нэр төрийн хэрэг. Бахархалтайгаар Токио явах бэлтгэлээ базааж байна. Олимпийн цэнгэлдэх дэх хамгийн тод медалийг авчрах тулаанд шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд нэгдлээ. Миний хувьд Сербийн төлөө тоглоно гэдэг үргэлж аз жаргал, урам зориг дагуулсаар ирсэн. Та бүхнийг жаргалтай байлгахын тулд чадах бүхнээ хийнэ. Урагшаа” хэмээжээ.

Өдгөө 34 настай түүний хувьд энэ жил үнэхээр гайхалтай формтой байгаа бөгөөд одоогоор Австралийн нээлттэй тэмцээн, Францын нээлттэй тэмцээн, Уимбледон зэрэг гурван мэйжор тэмцээнд түрүүлээд байна. Хэрэв тэрбээр энэ онд олимпийн алтан медаль хүртэж, АНУ-ын нээлттэй тэмцээнд түрүүлж чадвал нэг жилийн хугацаанд таван том тэмцээнд түрүүлж “Алтан Гранд Слам” хүртсэн анхны эрэгтэй тамирчин болно.

Мэргэжлийн талбайн теннисний спортын түүхэнд ганцхан эмэгтэй тамирчин дээрх амжилтыг үзүүлж байсан бөгөөд Стеффи Граф 1988 онд Сөүлийн олимпод түрүүлээд зогсохгүй тухайн оныхоо дөрвөн мэйжор тэмцээнд түрүүлж байжээ.

Серена Уильямс, Рафаэль Надал, Андре Агасси нар нэг жилийн хугацаанд дөрвөн мэйжор тэмцээнд түрүүлж байв.

Новак Жокович өмнө нь олимпийн наадмаас алтан медаль хүртэж байгаагүй. Харин энэ жил түүнд боломж бий. Учир нь түүний мөнхийн өрсөлдөгчид болох Рожер Федерер, Рафаэль Надал нар Токиогийн олимпийг өнжиж байгаа.

Новак Жокович 2008 оны Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртэж байв. Тэрбээр хагас шигшээд Надалд ялагдаж, улмаар хүрэл медалийн төлөө АНУ-ын тамирчин Жэймс Блекийг ялж байжээ. Харин 2012 оны Лондонгийн олимпод Жокович хагас шигшээд Энди Маррейд ялагдаж, хүрлийн төлөө Хуан Мартин дед Потрод мөн ялагдсан түүхтэй. Тэгвэл 2016 оны Рио де Жанейрогийн олимпод эхний шатандаа дел Потрод дахин ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн.

Саяхан 20 дахь Гранд Сламын цомоо хүртсэн Новак Жокович өнгөрөгч Ням гаригт олимпод оролцож магадгүй гэж байв. Тэрбээр “Би өмнө хэлж байсан, миний төлөвлөгөө олимпийн наадамд оролцох. Гэхдээ сүүлийн үед эргэлзэх боллоо. 50, 50 хувьтай л байна” гэж ярьжээ. Гэвч эцэст нь олимпийн наадамд оролцохоор болж байна.

Энэ удаагийн Токиогийн олимпод Рожер Федерер, Рафаэль Надал, Серена Уильямс, Викториа Азаренка, Ник Кыргиос, Дан Эванс тэргүүтэй теннисчид оролцохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж