Байден, Меркель нар Оросын түрэмгийллийн эсрэг нэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2021.07.16-нд нийтлэгдсэн

Байден, Меркель нар Оросын түрэмгийллийн эсрэг нэгдэнэ

Байден, Меркель нар Оросын түрэмгийллийн эсрэг нэгдэнэ

АНУ болон Герман улс Оросын түрэмгийллийн эсрэг хамтран ажиллах болно хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден албан тушаалаасаа огцорч буй канцлер Ангела Меркелийг Вашингтонд хүлээн авч уулзах үеэрээ мэдэгджээ. АНУ-ын сүүлийн дөрвөн Ерөнхийлөгчтэй хамтран ажиллаж буй Ангела Меркель удахгүй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж байгаа юм.

Жо Байден, Меркель нар Орос-Германы хоорондох хийн хоолойн талаар дурдаад Москва эрчим хүчийг зэвсэг болгон ашиглахыг зөвшөөрөхгүй, энэ тал дээр Германы цаашдын эрх баригчидтай тууштай хамтран ажиллана гэдэг дээр санал нэгджээ.

Мөн тэд Хятад улс ардчиллын эсрэг үйл ажиллагаа явуулж буй явдлыг эсэргүүцэхээ илэрхийлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч "Хятад болон бусад улс орнууд чөлөөт, нээлттэй нийгмийг доройтуулах зарчмаар ажиллаж байгааг бид зүгээр хараад суухгүй. Ардчилсан зарчим, хүний ​​эрхийн төлөө зогсох болно" хэмээн мэдэгдсэн байна. Хэдий худалдааны түншүүд ч Берлин хүний ​​эрхийн асуудлаар Бээжинг шүүмжилж байсан удаатай.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж