Европын орнууд үерт автаж, 70 орчим хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2021.07.16-нд нийтлэгдсэн

Европын орнууд үерт автаж, 70 орчим хүн амиа алджээ

Европын орнууд үерт автаж, 70 орчим хүн амиа алджээ

Герман, Бельги улсуудад сүүлийн нэг хоногт их хэмжээний аадар бороо орсны улмаас голууд үерлэж, 70 орчим хүн амиа алджээ. Тодруулбал, Бельгид 11 хүн, Германд 60 орчим хүн амь үрэгдсэн нь одоогоор тогтоогдоод байгаа ба хэд хэдэн хүн сураггүй болжээ. Одоогоор хохирлын хэмжээг бүрэн тооцоолж чадаагүй байна.

Герман улсын хувьд тус улсын Рэйнланд-Палатин, Умард Рэйн-Вэстфаль мужууд үерийн гамшигт хамгийн их нэрвэгдсэн ба аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулжээ. Германы Канцлер Ангела Меркель үерт амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.

Тус улсын баруун хэсэгт үерийн улмаас зам тээврийн системд доголдол үүсч, сургуулиудыг хаажээ. Орон сууцнууд руу орох гарах гарч бүрэн хаагдсан учир завиар хүрэхээс өөр аргагүй болж, аврах, нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд цэрэг дайчилж эхэлсэн байна.

Түүнчлэн хөрш зэргэлдээ Нидерланд улсын Маастрихт хотын 10,000 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ удаагийн үер нь дэлхийн дулаарлын улмаас бий болсон бөгөөд цаашид ч ийм гамшигт үзэгдэлтэй ойр ойрхон тулгардаг болно гэв. Иймд бүх нийтээрээ цаг агаарын гамшигт үзэгдлээс хамгаалах нэгдсэн арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй болж байгааг анхааруулжээ.

Эх сурвалж: BBC, Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж