Хакүхо, Тэрүнофүжи хоёр ганц ч унаагүй башёг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2021.07.16-нд нийтлэгдсэн

Хакүхо, Тэрүнофүжи хоёр ганц ч унаагүй башёг тэргүүлж байна

Хакүхо, Тэрүнофүжи хоёр ганц ч унаагүй башёг тэргүүлж байна

Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн 12 дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2021.07.15/ Долфинс аренад явагдлаа. Токиогийн олимпийн өмнө болж буйгаараа онцлог энэхүү башёд ёкозүна Хакүхо М.Даваажаргал, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар илт тасархай, ганц ч унаагүй бусдыгаа тэргүүлж байна.

Энэ өдөр Хакүхо сэкивакэ Митакэүмитай тааран барилдаж, 12 дахь даваагаа авлаа. Хоёр бөхийн хувьд нийтдээ 16 удаа тааран барилдаж, Хакүхо 12 удаа давжээ. Өдгөө 36 настай их аваргын тухайд өмнөх зургаан башёд бүтэн барилдалгүй, шүүмжлэгчдийн хэл амны бай болоод байсан бөгөөд ийнхүү эргэн ирсэн башёдоо 12 давж, өөрт нь үл итгэгчдэд хариуг нь барьж байна.

Тэгвэл нөгөө талд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ мөн урамтай сайхан барилдаж байгаа. Өдгөө 29 настай тэрбээр өчигдөр комүсүби Мэйсэйг давж, 12 даваатай болсон. Хэрэв тэрбээр үлдсэн гурван өдрийн барилдаанд сайн барилдаж, энэ башёд түрүүлж чадвал ёкозүна цол асуудалгүй хүртэнэ.

Тэдний араас есөн даваа, гурван унаатай Котоновака, Тамаваши Б.Мөнх-Оргил нар удаалж явна.

Бусад Монгол бөхчүүдийн тухайд Тамаваши Б.Мөнх-Оргил(9-3), Кирибаяама Б.Лхагвасүрэн(8-4) нар учраа бөхөө давсан бол Ичиножо А.Ичинноров(8-4), Хошорюү С.Бямбасүрэн(8-4), Чиёошома Г.Мөнхсайхан(7-5) нар өвдөг шорооджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж