"5-11 насны хүүхдүүд халдвар авах тохиолдол ихсэж байна"

Хуучирсан мэдээ: 2021.07.16-нд нийтлэгдсэн

"5-11 насны хүүхдүүд халдвар авах тохиолдол ихсэж байна"

#ШУУД

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна

Posted by Монгол Улсын Засгийн газар on Friday, July 16, 2021

НЭМЭЛТ:

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.БОЛОРТУЯА:

Авлигын эсрэг ажлын хэсэг байгуулахыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Авлигыг бууруулна гэдэг ч тодорхой зорилт байгаагүй. Монгол Улсын хувьд авлигын төсөөллийн индексээр 180 улсаас 111-р байранд жагсаж байна. Үүнийг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоо руу буюу 100-аас доош байранд оруулах зорилт дэвшүүлээд байна. Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж байна. 15 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална. Энэ зундаа багтааж авлигыг бууруулах хууль эрх зүйн орчныг сайжруулна гэх мэт ажлыг хийнэ. Авлигын гэмт хэрэг үүсгэж буй хөрс суурьтай тэмцэнэ.

Цар тахлын улмаас хүндэрсэн боомтуудын үйл ажиллагаа эргэн сэргэж байна. Замын-Үүд боомтын үйл ажиллагаа өнөөдрөөс эргэн сэргэж байгаа. Боомтууд дээр гацаад буй ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэх ажлыг эрчимжүүлэхэд анхаарч байна. Иргэдийг төмөр замаар ачаа тээврээ аваарай гэж чиглүүлж байгаа. Гашуунсухайт боомтын тухайд өнөөдөр нүүрсний 100, зэсийн баяжмалын 128 машин тус тус хилээр гарсан. Цагаан хаданд долоо хоног хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарсан.

Цар тахлын нөхцөл байдал өмнөх хоногуудтай харьцуулбал буурч байна. Хүнд, хүндэвтэр өвчтөнүүдийн тоо буурч байна. Дархлаажуулалтанд хамрагдаагүй хүүхдүүд халдвар авах тохиолдол ихэсч байна. Манай улсын нийт хүн амын 4.2 хувь нь халдварт өртөөд байна. Дельта вирус одоогоор 111 улсад тархаад байгаа учир та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг анхааруулж байна. 81 мянган хүн хөдөө орон нутаг руу зорчсон мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Архангай, Увс, Баян-Өлгий, Дорнод, Өвөрхангай аймгуудад бөөгөнөрөл их үүссэн байна.


ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 14.00 цагт эхэлжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар 17.00 цагаас мэдээлэл хийнэ гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногт УОК-ын Шуурхай штабт ажиллах үеэрээ Засгийн газар Авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг мэдэгдсэн билээ. Тус комиссыг байгуулах шийдвэрийг албан ёсоор гаргах юм байна.

Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна. Энэ нь саяхан Замын-Үүдийн асуудлаас харагдсан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм. Замын-Үүдэд Засгийн газар бүрэн эрхт төлөөлөгчөө томилсон бөгөөд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрөл үүссэн байдал цэгцэрч байна. Харин БНХАУ-ын талаас хилээр гаргах автомашины хязгаарлалтай холбоотой асуудал байна. Засгийн газар БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

Мөн "SARS-CoV-2" вирусийн "дельта" хувилбарын халдварлах чадвар нь "альфа" хувилбараас 60 хувиар илүү бөгөөд дэлхийн олон улс оронд эрчимтэй тархаж, өвчлөл үүсгэж байгаа. Иймд гадаад улс орноос ирж байгаа иргэдийг вакцины бүрэн тунд хамрагдсан эсвэл өвчилсөн эсэхээс үл хамааран тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлах эсэхийг шийднэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
12
ХахаХаха
7
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж