Сөүл-УБ чиглэлийн КЕ8867 рейсийн агаарын хөлөг 10:43 цагт "Чингис хаан” олон улсын нисэх буудалд газарджээ.
Тус нислэгээр 246 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”, “Новотел”, “Аврора”, “Ибис”, “Монголика”, “Вэнзоу”, “Мичид-2” зочид буудлуудад тусгаарлалаа.
Түүнчлэн Covid-19 цар тахлын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 111, дагаж явсан таван хүүхэд, нийт 116 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Холбоотой мэдээ