Иран: АНУ бараг бүх хоригоо цуцлахад бэлэн болсон | News.MN

Иран: АНУ бараг бүх хоригоо цуцлахад бэлэн болсон

Иран: АНУ бараг бүх хоригоо цуцлахад бэлэн болсон

Иран: АНУ бараг бүх хоригоо цуцлахад бэлэн болсон

Ираны гадаад хэргийн сайдын суудлаасаа бууж буй Мохаммад Жавад Зариф парламентад тайлангаа тавихдаа Жо Байден 2015 оны цөмийн гэрээг сэргээж, бараг бүх хориг арга хэмжээг цуцлахыг зөвшөөрсөн талаар дурджээ.

Түүнээс гадна Зарифын бичсэн тайланд Иран, АНУ-ын харилцааны талаар өмнө нь ил зарлаж байгаагүй олон нарийн ширийн зүйлсийг тусгасан байна. Мөн цаашид Зарифын баримтлахаар төлөвлөж байсан бодлогын талаар дурдагдсан аж.

Гэхдээ нөгөө талаас харвал, төрийн департментийн төлөөлөгч юу ч албан ёсоор эцэслэгдэж, бүрэн шийдвэрт хүрээгүй байгааг анхааруулсан юм.

Зарифын тайланд дурдсанаас харвал, Жо Байден анх Дональд Трамп цөмийн гэрээнээс татгалзахдаа Иранд тавьсан хориг арга хэмжээнүүдээс гадна хожим Ираныг дарамтлах зорилгоор тавьсан бараг бүх хориг арга хэмжээнүүдийг цуцлахаар бэлтгэлээ хангажээ. Тэдний дунд Исламын хувьсгалыг хамгаалах хүчнийг терроризмын шинж чанартай хэмээн үзсэн, удирдагч Аятолла Али Хаменейн эсрэг авсан хориг арга хэмжээ зэрэг багтжээ.

Ингэснээр үр дүнд нь 1000 гаруй иран хүн АНУ-ын хоригоос чөлөөлөгдөж, зарим америк компаниуд Иранд бизнес хийх боломжтой болж байгаа аж. Гэхдээ бүх эцсийн шийдвэр гарсны дараа ч Иранын дор хаяж нэг банк, хэдэн усан тээврийн компаниуд хоригт хэвээр үлдэх гэнэ. Түүнчлэн Трампын авсан хориг арга хэмжээнүүдээс цөмийн асуудалтай холбоогүй, өөрөөр хэлбэл, алан хядлага, хүний эрхийн зөрчилтэй холбоотойгоор тавьсан хоригууд хэвээр үлдэх бололтой.

Эх сурвалж: AXIOS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-15 216.200.84.190

ynen xydal

Avatar

Хөх монгол 2021-07-15 202.126.88.186

Лалын шажин бол дэлхий дэр хамгийн ужиг заваан үзэл суртал

Avatar

Зочин 2021-07-15 139.5.216.183

чи ингэж байж үр хүүхдүүдээ муу юманд учруулах вий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж