Хятад нисэх онгоцоороо агаарын тээврийн салбарт өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2021.07.15-нд нийтлэгдсэн

Хятад нисэх онгоцоороо агаарын тээврийн салбарт өрсөлдөнө

Хятад нисэх онгоцоороо агаарын тээврийн салбарт өрсөлдөнө

БНХАУ-ын иргэний агаарын тээврийн “China eastern airlines” компани төрийн 72 тэрбум ам.долларын тусламжаар 1000 ширхэг "Comac C919" нисэх онгоц бүтээж, энэ онд багтаан ашиглалтад оруулахаар болжээ. Ийнхүү олон улсын иргэний агаарын тээврийн салбарт ноёрхож байсан Европын "Airbus", АНУ-ын "Boeing" компаниуд "Comac" хэмээх хятад өрсөлдөгчтэй боллоо.

Дотооддоо иргэний агаарын тээврийн онгоц бүтээх нь Хятадын засгийн газрын гадаад технологиос хараат бус болох 2025 он хүртэлх зорилтын нэг хэсэг гэнэ. Эл зорилтын хүрээнд "Comac" хоёр төрлийн онгоц бүтээсэн бөгөөд ойрын нислэгт "C919", холын нислэгт "C929" онгоц ашиглах гэнэ.

БНХАУ-ын иргэний агаарын тээврийн “China eastern airlines” компани бол чанар, суудал, үйлчилгээ, цэвэрлэгээ зэргээрээ АНУ-ын “American airlines” компанитай ижил гурван од хүртсэн компани юм. Түүнчлэн хямд үнэ, олон төрлийн хоол санал болгодгоороо зарим үйлчлүүлэгчээс өндөр үнэлгээ сонсдог боловч зарим гадаад орны зорчигч нар тус компанийг хэтэрхий хятадууддаа л зориулагдсан үйлчилгээтэй гэж шүүмжлэх нь бий гэнэ.

 Эх сурвалж: ARCHITECTURALDIGEST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж