Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, ХӨСҮТ болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтнүүд өчигдөр "SARS-CoV-2" вирусийн "дельта" хувилбар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх талаар хэлэлцжээ.
Тухайлбал, "дельта" хувилбарын халдварлах чадвар нь "альфа" хувилбараас 60 хувиар илүү бөгөөд дэлхийн олон улс оронд эрчимтэй тархаж, өвчлөл үүсгэж байгаа.
Иймд дээрх байгууллагууд цахим хурал зохион байгуулж, гадаад улс орноос ирж байгаа иргэдийг вакцины бүрэн тунд хамрагдсан эсвэл өвчилсөн эсэхээс үл хамааран тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлах саналыг Улсын онцгой комисст хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тус саналыг маргааш болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн, эцэслэн шийдвэрлэнэ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Холбоотой мэдээ