Кремль: Крым хойгт дахин үзэгдвэл далайчдын амьтай ярина

Хуучирсан мэдээ: 2021.07.15-нд нийтлэгдсэн

Кремль: Крым хойгт дахин үзэгдвэл далайчдын амьтай ярина

Кремль: Крым хойгт дахин үзэгдвэл далайчдын амьтай ярина

ОХУ-ын аюулгүй байдлын консулын нарийн бичгийн орлогч дарга Михайл Попов өнгөрсөн сарын Нэгдсэн Вант улсын "HMS Defender" хөлөгтэй холбоотой явдлыг дурсаж, дахин хөлгөө Крымийн хойгийн ойролцоо илгээвэл далайчдынх нь амь настай ярина хэмээн анхааруулжээ.

Тухайлбал, өнгөрсөн сард Нэгдсэн Вант улсын байлдааны "HMS Defender" хөлөг Украин хүрэхээр Крымийн хойгийн ойролцоо явж байхад Оросын талаас түүнийг хил зөрчсөн хэмээн буруутгаж, анхааруулах гал нээн, замыг нь бөмбөгдөж буцаасан билээ. Учир нь 2014 онд Крымийн хойг Украинаас салж, Москвад эргэн нэгдсэний дараа ойролцоох далайг нь ч мөн Оросын эзэмшил гэж зарласан юм. Гэвч зарим орнууд үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Крымийн хойгийн ойролцоох далайг Украиных хэвээр хэмээн үздэг.

Харин өнгөрсөн сард болсон үйл явдалд оросууд маш ихээр дургүйцсэн бөгөөд Попов дээрх явдлыг дахин дурсаж, Нэгдсэн Вант улсыг маш бүдүүлэг алдаа гаргасан гэж дүгнэв. Мөн тэрбээр Их Британи дээрх үйлдлээ давтаж магадгүй хэмээгээд, “Хэрвээ гадаад орны хөлөг онгоц дахин Крымийн ойролцоо үзэгддэг юм бол Москва зүгээр суухгүй. Оросын арми үүний эсрэг маш хатуу тэмцэх болно. Далайчдынхаа амь насаар тоглож, тэдний гэр бүлийнхний сэтгэл санаагаар наадах нь тийм ч сайхан санаа биш шүү” гэж Нэгдсэн Вант улсад анхааруулжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
ЗөвЗөв
26
ХахаХаха
22
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж