Месси Барсаг "өрөвдөж", цалингийнхаа талыг хасав

Хуучирсан мэдээ: 2021.07.15-нд нийтлэгдсэн

Месси Барсаг "өрөвдөж", цалингийнхаа талыг хасав

Месси Барсаг "өрөвдөж", цалингийнхаа талыг хасав

Чөлөөт агент болоод байсан Лионель Месси 2026 он хүртэл Барселонатай гэрээ байгуулав. Ингэхдээ тэрбээр багаа "өрөвдөж", өмнө нь авч байсан цалингийнхаа талыг л авахаар зөвшөөрсөн аж. Ингэснээр Барселона Ла лигийн зүгээс тогтоосон цалингийн хязгаарыг давалгүй мөн санхүүгийн шударга өрсөлдөөний дүрмийг зөрчилгүй, Месси дээр нэмж өөр тоглогч багтаа нэгтгэх боломж нэмэгджээ.

Ла лигийн зүгээс өнгөрсөн улирал цалингийн хязгаарыг 382.7 сая евро гэж тогтоожээ. Харин Барселонагийн цалингийн цэс 671 сая евро байв.

Өдгөө 34 настай Месси өмнөх гэрээнийхээ хүрээнд улиралд 123 сая фунтын цалин нэмэлт урамшууллыг багаасаа авдаг байсан. Харин одоо шинэ гэрээнийхээ дагуу үүнийхээ талыг авна гэсэн үг.

Гэхдээ Барселонагийн асуудал үүгээр дуусаагүй. Тэд цалингийн хязгаарын улмаас Серхио Агуэро, Мемфис Депай тэргүүтэй өнгөрсөн зун авсан тоглогчдоо багтаа бүртгэж аваагүй явна. Хэрэв тэд дээрх тоглогчдыг бүртгэж авбал Ла лигийн цалингийн хязгаарыг улам хэтрүүлэх аж. Тиймээс Барселона Самуэль Умтити, Филиппе Коутиньо, Миралем Пьянич, Антуан Гризманн зэрэг тоглогчдыг зарж, цалингийн цэсэндээ зай гаргах гэнэ.

Энэ талаар хөлбөмбөгчин асан, агент Педро Рьеско Испанийн “MARCA” радиод ярихдаа “Лапортаг Месситэй гэрээ байгуулсан тухай мэдээг сонсоод би гайхаагүй. Тэр ч нэг их том асуудал байгаагүй. Миний хувьд Барселонагийн хамгийн том асуудал бол тэд Агуэро, Депай зэрэг энэ зун багтаа нэгтгэсэн тоглогчдоо бүртгэж чадахгүй байгаа явдал" гэжээ.

Сүүлд гарсан мэдээллээр Английн Челси Антуан Гризманныг, Тоттенхэм Миралем Пьяничийг тус тус нэг улирлын хугацааатай зээлээр авч, Барселонагийн ачаанаас хөнгөлөх хүсэлтэй аж.

Барселона багийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Хоан Лапорта

Барселонагийн шинэ ерөнхийлөгч Хоан Лапорта өөрийн мөрийн хөтөлбөрийн хамгийн том амлалтаа биелүүлж, Месситэй 2026 он хүртэл гэрээ байгуулж чадлаа. Одоо харин тэрбээр санхүүгийн асуудлаа цэгцэлж, хэрэгтэй, хэрэггүй тоглогчдоо ялгах цаг ирлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж