Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн 11 дэх өдрийн барилдаанууд өчигдөр/2021.07.14/ Долфинс аренад явагдлаа.
Башёг тэргүүлэгчид болох Хакүхо М.Даваажаргал, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар ээлжит даваагаа авч, 11 даваа, нэг ч унаагүй явна. Хакүхо энэ өдөр комүсүби Вакатакакагэг давсан бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Митакэүмиг давжээ.
Бусад Монгол бөхчүүдийн тухайд Хошорюү С.Бямбасүрэн, Ичиножо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил нар учраа бөхөө унагаан найман даваатай болж, качикоши буюу 50-аас дээш хувийн амжилт үзүүллээ. Мөн Чиёошома Г.Мөнхсайхан долоо дахь даваагаа авлаа. Харин Кирибаяама Б.Лхагвасүрэн Урад өвдөг шороодож, долоон даваа, дөрвөн унаатай башёг үргэлжлүүлж байна.
Хошорюү С.Бямбасүрэн озэки Шодайг давсан юм.
Холбоотой мэдээ