Бөмбөгөрийн уулзвараас Баруун дөрвөн зам хүртэлх замыг хаана

Хуучирсан мэдээ: 2021.07.15-нд нийтлэгдсэн

Бөмбөгөрийн уулзвараас Баруун дөрвөн зам хүртэлх замыг хаана

"Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу өнөөдөр /2021.7.15/ 18:00 цагаас долдугаар сарын 16-ны 18:00 цагийн хооронд Бөмбөгөрийн уулзварын урд талаас Баруун дөрвөн зам хүртэл дулааны шугам солих ажил хийгдэх тул зорчих хэсгийн хөдөлгөөн түр хугацаагаар хаагдахыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Мөн долдугаар сарын 16-ны 18:00 цагаас долдугаар сарын 17-ны 00:00 цаг хүртэл Баруун дөрвөн замаас Барилгын коллежийн хоорондох замыг бүр хаахыг анхаарууллаа. Энэ үеэр дулааны босоо шугамыг засварлах ажил хийгдэх юм байна.

Одоогийн байдлаар нийслэлд хэд хэдэн газарт автозам засварын ажил хийгдэж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 5, 6, 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойрог орчмын авто замын ус зайлуулах шугамын ажлыг 2021 оны долдугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд хийнэ. Иймд жолооч нарт бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж