Замын-Үүд боомт маргаашнаас хуваарийн дагуу ажиллана

Хуучирсан мэдээ: 2021.07.15-нд нийтлэгдсэн

Замын-Үүд боомт маргаашнаас хуваарийн дагуу ажиллана

Замын-Үүд боомт маргаашнаас хуваарийн дагуу ажиллана

Замын-Үүд дэх гаалийн газраас Улсын баяр, наадмын өдрүүдэд амралтгүй ажиллах санал хүргүүлсэн ч БНХАУ-ын тал хүлээн аваагүй учир долдугаар сарын 11-нээс 16-ныг хүртэл амрахаар болсон. Тэгвэл маргаашнаас /2021.7.16/ хил нээгдэх юм. Энэ талаар Замын-Үүд дэх гаалийн газраас тодруулахад:

"Монгол Улсад ороод ирсэн байгаа ачаатай автомашинуудын гаалийн бүрдүүлэлтийг хийж байна. Гаалийн газраас амралтгүй ажиллах чиглэл өгч, хоёр улсын хэлэлцээрийн дагуу ажиллах хүсэлт явуулсан ч Хятадын тал зөвшөөрөөгүй. Замын-Үүд дэх гаалийн байгууллага наадмын өдрүүдэд гаалийн бүрдүүлэлт хийж, амрахгүй ажилласан. Маргаашнаас хил нээгдэж, хуваарийн дагуу ажиллана" гэв.

Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд  дэх нөхцөл байдлыг сайжруулахаар өнгөрсөн долоо хоногт шинэ ажлын хэсэг томилон ажиллуулж эхэлсэн. Замын-Үүд дэх шинээр томилогдсон Гаалийн газраас өнгөрсөн тав хоногийн хугацаанд дараах шийдвэрүүдийг гаргаж, эхний ээлжийн гацааг арилгасан байна. Тухайлбал,

  • Замын-Үүд дэх Гаалийн газрын хуучин ажиллаж байсан 4 албаны дарга, 28 байцаагчийг сэлгэн, Улаанбаатар хотоос 32 ажилтныг шинээр томилжээ.
  • Замын-Үүдэд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрлийг цэгцэлж, гаалийн хяналтын бүсэд гацаад байсан ачааны 200 автомашиныг шуурхай бүртгэл, хяналт хийн гаргажээ.
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд хил хаагдсан ч БНХАУ-аас ачаа тээврийн галт тэргээр бараагаа зөөх ажлыг эхлүүлжээ.
  • Замын-Үүд дэх 12 терминал хяналтын бүсийг өдөрт хоёр удаа ариутгах ажил тогтмол хийж эхлээд байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж