Хятадын эдийн засгийн тоймтой танилцаарай

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Хятадын эдийн засгийн тоймтой танилцаарай

Бүс нутагтаа төдийгүй хөгжиж буй орнуудын эдийн засагт хамгийн нөлөөтэй орон бол БНХАУ юм. Манай улсын хувьд ч хөрш орны эдийн засгийн нөлөө маш их. Тиймээс тус улсын эдийн засгийн ирээдүй, хэтийн төлөв бидэнд хамгаас илүү хамаатай. Дэлхийн банкнаас хятадын эдийн засгийн улирлын тойм болоод 2010, 2011 оны төлөв байдлын талаарх мэдээллийг энэ сарын 17-ны өдөр танилцуулах гэж байна. Танилцуулгын үеэр Дэлхийн банкныхан Бээжинд суугаа суурин төлөөлөгчийн газрынхантай видео уулзалтыг хийх юм. Видео уулзалт Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газарт болно.
Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж