Эерэг хариутай 10 иргэн хувийн шалтаг тоочин, гэртээ харьжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.14-нд нийтлэгдсэн

Эерэг хариутай 10 иргэн хувийн шалтаг тоочин, гэртээ харьжээ

Эерэг хариутай 10 иргэн хувийн шалтаг тоочин, гэртээ харьжээ

Дархан-Уул аймагт 2021 оны долдугаар сарын 13-ны өдөр ХААИС-ийн байранд ажиллаж буй шинжилгээний цэгт 97 хүн сайн дураараа очиж, түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамрагдсанаас 17 сул эерэг хариу гарчээ. Одоогоор түр тусгаарлах байранд 29 хүнтэй байгаа аж.

Сул эерэг хариутай иргэн PCR шинжилгээний хариу баталгаажтал 24-48 цагийн хугацаанд түр тусгаарлах байранд байрлах ёстой. Гэвч өчигдөр сул эерэг хариутай 10 иргэн хувийн шалтаг тоочин, гэртээ харьсан байна.

Иймд Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мөрдөж буй заавар, журмыг дагаж, хариуцлагатай байхыг иргэдээсээ хүсч байгаагаа холбогдох албаныхан мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж