Онгоцны хаалга онгойлгох гэсэн эмэгтэйг сандалтай нь хүлэв

Хуучирсан мэдээ: 2021.07.14-нд нийтлэгдсэн

Онгоцны хаалга онгойлгох гэсэн эмэгтэйг сандалтай нь хүлэв

Онгоцны хаалга онгойлгох гэсэн эмэгтэйг сандалтай нь хүлэв

АНУ-ын иргэний агаарын тээврийн компани нислэгийн турш хориотой хэд хэдэн үйлдэл хийж, эцэст нь онгоцны хаалга онгойлгохыг завдсан эмэгтэйд хатуу арга хэмжээ авчээ. Нислэгийн багийнхан тухайн эмэгтэйг суудалд нь наалддаг туузаар хүлж, амыг нь боосон байна. Болсон үйл явдлын талаар хүмүүс цахим орчинд өөр өөрийн үзэл бодлоо илэрхийлж байгаа аж.

Тухайлбал, Техасын Далласаас Умард Каролинагийн Шарлотте хүрэх нислэг нэгэн эмэгтэй зорчигчоос болоод тун хэцүү байдалтай үргэлжилсэн талаар мэдээлжээ. Зорчигчдын мэдүүлснээр онгоцонд байсан нэгэн эмэгтэй онгоц хөөрсний дараа гэнэт нисмээргүй байгаагаа хэлж орилж эхэлсэн байна. Бусад зорчигчид түүнийг тайвшруулахыг оролдсон ч бүтээгүй аж.

Харин “хэргийн эзэн” 30-аад насны, ногоон үстэй эмэгтэй суудлаасаа босоод онгоцны хаалгыг хөшиж онгойлгохоор оролдож эхэлжээ. Нислэгийн багийнхан нэн даруй түүнийг болиулж, эсэргүүцэл үзүүлэхээр нь ам, гарыг нь наалддаг туузаар ороож, сандалд нь хүлсэн байна.

Болсон явдлын талаар хожим нь иргэний агаарын тээврийн “American Airlines” компани тайлбар хийжээ. Тэд “Нислэгийн үеэр онгоцонд үүссэн ноцтой асуудлаас болоод нислэгийн багийнхан яаралтай арга хэмжээ авсан. Хэд хэдэн дүрэм зөрчсөн эмэгтэй зөвхөн бусдад саад болж, хаалга нээхийг завдахаас гадна нислэгийн багийн гишүүнийг зодож, хазсан байна. Харин ажилтнууд шуурхай арга хэмжээ авснаар зорчигчдыг Шарлотте хотод аюулгүй газардуулсан. Ажилтнуудын эсрэг ямар нэг хэрэг нээгдэж болзошгүй ч бид бусад зорчигчдыг авран хамгаалсан зоригт ажилтнуудаараа бахархаж байна” гэжээ.

Онгоц газардахад цагдаа нар тосч, хүлүүлсэн эмэгтэйг эмнэлэгт хүргэн сэтгэл зүйн эмчилгээ хийсэн байна. Харин компанийн зүгээс тэр эмэгтэйг хар жагсаалтад нэмж, дахин түүнд үйлчлэхгүйгээ мэдэгджээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж