“Хүний мөр”-ийн үргэлжлэл

Хуучирсан мэдээ: 2021.07.14-нд нийтлэгдсэн

“Хүний мөр”-ийн үргэлжлэл

“Хүний мөр”-ийн үргэлжлэл

Ардын жүжигчин агсан Ц.Гантөмөрийг тайз дэлгэцнээ бүтээсэн олон зуун дүрээс “Хүний мөр” киноны нисгэгч Чинбатын дүр олноо тодхон үлдсэн, гайхалтай бүтээлийнх нь нэг яах аргагүй мөн билээ. Багаасаа нисгэгч болохыг мөрөөддөг байсан тэрбээр энэхүү дүрээрээ урлагийн тайзнаа мөрөөдлөө мөнхөлсөн гэдэг.

Энэ гайхалтай хүний үргэлжлэл, киноны дүрийг жинхэнэ амьдрал дээр түүний ач хүү М.Чинбат “амилуулжээ”. М.Чинбат нь өдгөө нисгэгч болсон билээ. Тэрбээр “Аав маань өвөөгийн дүрийг мөнхлөх гэж надад Чинбат гэдэг нэрийг хайрласан” хэмээн дурсан ярьжээ.

Сонирхуулахад, М.Чинбат нь 27 настай, 2014 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд гадаад харилцааны мэргэжилтнээр суралцаж, дээд боловсрол эзэмшсэн байна. Тэрбээр тун саяхан МҮОНТ-ийн “Гэгээн үдэш” нэвтрүүлэгт оролцож, өвөөгийнхөө талаар ярьсан нь ийнхүү үзэгчдийн анхаарлыг татжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж