Орос хакеруудын бүлэглэл үйл ажиллагаагаа гэнэт зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2021.07.14-нд нийтлэгдсэн

Орос хакеруудын бүлэглэл үйл ажиллагаагаа гэнэт зогсоожээ

Орос хакеруудын бүлэглэл үйл ажиллагаагаа гэнэт зогсоожээ

Сүүлийн үед олон ноцтой цахим гэмт хэрэг зохион байгуулсан ОХУ-д төвтэй хакеруудын гэмт хэргийн бүлэглэл энэ долоо хоногт гэнэт үйл ажиллагаагаа зогсоожээ. Гэвч мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар тэдний үйл ажиллгааг зогсоох ямар нэг хуулийн ажиллагаа зохион байгуулаагүй байхад өөрсдөө гэнэт алга болсон шалтгаан нь тодорхойгүй байгаа аж.

Тус гэмт хэргийн бүлэглэлийн “REvil” харанхуй вэбийн болон харилцааны сайтууд бүгд унтарсан байна. Тэд сүүлийн үед долдугаар сарын 4-нд АНУ-ын Мах боловсруулах үйлдвэр тэргүүтэй олон улсын 1000 гаруй бизнесийн сүлжээнд халдаж, асар их хохирол учруулсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт Владимир Путинтэй утсаар ярихдаа цахим гэмт хэрэгтнүүдтэйгээ тэмцэхийг сануулж, үгүй бол Вашингтон иргэдийнхээ эрх ашгийн төлөө шаардлагатай арга хэмжээ авна хэмээн анхааруулсан билээ.

Одоогийн байдлаар хакерууд үйл ажиллагаагаа зогсоосон явдалд аль нэг засгийн газар оролцсон гэх шинж үгүй байгаа нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж буй юм. Тиймээс зарим ажиглагч нар тус гэмт хэргийн бүлэглэлийг ноцтой хэргүүд үйлдсэнийхээ дараа нуугдаж, мөрөө баллаж, арга барилаа өөрчилж байгаа гэх мэтээр таамаглаж буй аж.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж