АНУ 113 орноос нохой импортлохыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2021.07.14-нд нийтлэгдсэн

АНУ 113 орноос нохой импортлохыг хориглолоо

АНУ 113 орноос нохой импортлохыг хориглолоо

АНУ-ын эрх баригчид долдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн нохойн галзуу өвчин тархах аюул заналхийлж байгаатай холбогдуулан ОХУ тэргүүтэй 113 орноос нохой импортлохыг түр хугацаагаар хориглосон байна.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC)-өөс өмнө нь мэдэгдсэнчлэн энэхүү хязгаарлалт нь нохойн галзуу өвчний вирусийг АНУ-д дахин нэвтрэхээс, мөн нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлага тулгарч буйтай холбоотой аж.

Дээрх 113 орны жагсаалтад Орос, Беларусь, Гүрж, Казахстан, Хятад, Украин, Молдав, түүнчлэн Африк, Өмнөд Америк, Карибын тэнгис, Азийн бүс нутгийн орнууд багтжээ. Галзуу өвчний халдвар авах эрсдэл өндөртэйд тооцогддог эдгээр улсуудаас ирж буй ноход нь АНУ-д импортолдог нийт нохдын 6 хувийг эзэлдэг байна.

Энэхүү хоригийг Лхагва гариг (2021.07.14)-аас эхлүүлж буй бөгөөд хэр удаан мөрдөх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв онцгой тохиолдолд амьтан импортлохыг зөвшөөрдөг байна. Үүний тулд АНУ-д зочлохоосоо өмнө дор хаяж зургаан долоо хоногийн өмнө тусгайлан өргөдөл гаргах ёстой аж. Өргөдөл гаргаагүй тохиолдолд дээрх жагсаалтад дурдсан, галзуу өвчний халдвар авах өндөр эрсдэлтэй орнуудаас ирсэн тэжээвэр амьтдыг эзнийх нь зардлаар нутаг буцаадаг байна.

АНУ 2007 онд нохойн галзуу өвчний вирусийг устгасан ч халдвартай нэг л нохой орж ирэх нь үхлийн аюултай өвчин хүн, гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтдад халдварлаж болзошгүйг тус байгууллагын зохицуулагч онцлон тэмдэглэжээ.

АНУ-д бүх нохойг гурваас дөрвөн сартайд нь, дараа нь нэг настайд нь галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд тус тус хамруулдаг аж. Нас бие гүйцсэн нохойд гурван жил тутамд вакцин хийдэг байна.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр, жил бүр амьтны галзуу өвчний 5000 орчим тохиолдол бүртгэгдэж буй аж. Өнөө үед галзуу өвчний гол тээгчид нь сарьсан багваахай, элбэнх, өмхий хүрэн ба үнэг гэж үзэж буй юм байна. 1960-2018 онд АНУ-д хүний ​​галзуу өвчний халдварын 127 тохиолдол бүртгэгдсэний дөрөвний нэг нь хилийн чанадад аялж явахдаа галзуу өвчтэй нохойд хазуулсан байжээ.

Эх сурвалж: TASS, RIA NOVOSTI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж