Замын-Үүд: Наадмын өдрүүдэд галт тэргээр ачаагаа татаж байна | News.MN

Замын-Үүд: Наадмын өдрүүдэд галт тэргээр ачаагаа татаж байна

Замын-Үүд: Наадмын өдрүүдэд галт тэргээр ачаагаа татаж байна

Замын-Үүд: Наадмын өдрүүдэд галт тэргээр ачаагаа татаж байна

Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд  дэх нөхцөл байдлыг сайжруулахаар өнгөрсөн долоо хоногт шинэ ажлын хэсэг томилон ажиллуулж эхэлсэн билээ. Замын-Үүд дэх шинээр томилогдсон Гаалийн газраас өнгөрсөн тав хоногийн хугацаанд дараах шийдвэрүүдийг гаргаж, эхний ээлжийн гацааг арилгасан байна.

ҮҮНД:

  • Замын-Үүд дэх Гаалийн газрын хуучин ажиллаж байсан 4 албаны дарга, 28 байцаагчийг сэлгэн, Улаанбаатар хотоос 32 ажилтныг шинээр томилжээ.
  • Замын-Үүдэд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрлийг цэгцэлж, гаалийн хяналтын бүсэд гацаад байсан ачааны 200 автомашиныг шуурхай бүртгэл, хяналт хийн гаргажээ.
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд хил хаагдсан ч БНХАУ-аас ачаа тээврийн галт тэргээр бараагаа зөөх ажлыг эхлүүлжээ.
  • Замын-Үүд дэх 12 терминал хяналтын бүсийг өдөрт хоёр удаа ариутгах ажил тогтмол хийж эхлээд байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-14 122.201.24.122

АН засаг авахаар л байцаагчдын авилгаар шийддэг явдал бүүр ил цагаандаа гарч албан ёсны юм шиг болоод тогтчихдог юм!! Энэ нь зарим талаараа амар ч юм шиг болоод бид дасчихдаг.

Avatar

Заагч 2021-07-14 202.9.46.247

Хог хятадаас хог тээвэрлэхээ Монголчууд минь одоо болио алийн болгон хог вирус гаминг тэжээж явах юм бэ Монголдоо хийе бvтээе хог хятад вирусийг Монгол руу оруулах нь таны том нvгэл.

Avatar

zochin 2021-07-14 122.201.24.223

1000 гаруй чингэлгээ оруулж ирэх арга хэмжээ аваач ээ. Аль сар гарны өмнө Эрээн дээр ирчээд орж ирэхгүй байна. Авлига өгсөн нь түргэн орж ирээд өгч чадахгүйгийнх нь ачаа ийн саатаад байгаа бололтой. Ачаагаа авмаар байна шдээ. Гарсан орноосоо хамгийн ихдээ 14 хоног зарцуулдаг ачаа 3 сар гаран болоод орж ирэхгүй байна гэдэг юу гэсэн үг вэ. Арай ч дээ. Манайх л чингэлгээ татаж чадахгүй байна гэсэн үг биз дээ. Арга хэмжээ авна уу. Бүр яаралтай.

Avatar

Зочин 2021-07-14 202.126.89.79

Хил дээр байдаг гаалийн ажилтнууд 30 жилийн өмнө л авилга авч асуудлыг шийддэг байсан. Одоо ч ялгаагүй биз. Хилийн гаалийн ажилтнууд, хуулийн байгууллагын ажилтнууд, зөвшөөрөл өгдөг бүх төрийн байгууллагуудын нөхдүүд, нэлээдгүй нь хөрөнгжсөн байдаг. Ялангуяа АН төр засгийг гартаа авахдаа шударгаар хахуулиа нэхдэх авдаг жамтай. Энэ маягаар ГЕГ олон жил болж байна. Бүгд биш боловч нэг үхрийн эвэр …. гэдэг биздээ. Сахилга батгүй, дэг журамгүй Монгол тусгаар тогтнолоо алдах асуудал үүсэхвий!!!

Avatar

Зочин 2021-07-14 202.9.46.162

Urd horshtei zorchih hudulguuniig neeyaa yeronhii saidaa guij bna hicheel surguuli hetsuudlee ajil mongo yuch alga

Avatar

Зочин 2021-07-14 192.82.67.9

ОТ гэрээний нарийн ширийнийг аймаар мэднэ. Замын үүд боомтыг 30 жил авилгач хулгайч нар хүүхдийнхээ мөнгөний гахай шиг ашиглаж байхад мэдэх ч үгүй юу болоод байгааг ойлгох ч үгүй. Сониноос нөгөө ОТ гэрээний комисс,Нөгөө Сү ,Нью Йоркийн шүүх, юу юу ч билээ ЯАСАН БЭ?.2024 оны сонгууль хүртэл мартаа !!! Заяа чинь тэр дээ гэж үнэн үг шүү!!!

Avatar

Зочин 2021-07-14 192.82.76.145

Арай цайрсан авилгачид байсан байх өө. Одоо дахиад гараад ирэхгүй л бол….

Avatar

Эх орон 2021-07-14 192.82.89.85

Шударга ажиллаж байгаа хүмүүст нь баяр хүргэе

Avatar

Зочин 2021-07-14 202.126.89.12

Улсаараа 1 боомтоо олигтой ажилуулж чадахгүй. Үнэн дампуу улс, дампуу төр засаг юмаа

Avatar

Зочин 2021-07-14 202.126.89.10

Авилгачдыг сэлгүүлнэ гэж яадаг байнаа. Өөр газар очиж авилгад гэсэн үгиүү . Шалгаад шууд хөөж явуулах хэрэгтэй ш дээ

Avatar

Зочин 2021-07-14 192.82.75.155

Халж баривчлахын баривчилсан байхаа

Avatar

Зочин 2021-07-14 202.126.90.62

Gants l chuhal gaali bgaa, arga hemjee avch bgaaad mash ih talarhaj baina, odoo ene hyatad talaas baraa gargahgui bgaag yaah ve?

Mongolchuud gomdol gargaad aldagdlaa hyatadaas avyaa, une ussun, udsan, ugaasaa orj irehgui bsar bgad buur hereggui bolloo

Avatar

Иогэг 2021-07-14 150.129.140.250

Ачаа 5 сарын эхээр Эрээнд ирсэн Одоо болтол алга Асуухаар ямар ч машин алга гэх юм Нэг хүнээс асуугаад байгаа юм биш шүү Бүх боломжоороо хайж байгаа ЗГ арга хэмжээ авсан гэсэн Үр дүн хаа байна ?

Avatar

Зочин 2021-07-14 202.126.89.149

Авлига. егсен хунээсээ асуу

Avatar

Зочин 2021-07-14 202.126.89.149

Авлига егсен емнех дарга нараасаа асуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж