Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд дэх нөхцөл байдлыг сайжруулахаар өнгөрсөн долоо хоногт шинэ ажлын хэсэг томилон ажиллуулж эхэлсэн билээ. Замын-Үүд дэх шинээр томилогдсон Гаалийн газраас өнгөрсөн тав хоногийн хугацаанд дараах шийдвэрүүдийг гаргаж, эхний ээлжийн гацааг арилгасан байна.
ҮҮНД:
- Замын-Үүд дэх Гаалийн газрын хуучин ажиллаж байсан 4 албаны дарга, 28 байцаагчийг сэлгэн, Улаанбаатар хотоос 32 ажилтныг шинээр томилжээ.
- Замын-Үүдэд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрлийг цэгцэлж, гаалийн хяналтын бүсэд гацаад байсан ачааны 200 автомашиныг шуурхай бүртгэл, хяналт хийн гаргажээ.
- Баяр наадмын амралтын өдрүүдэд хил хаагдсан ч БНХАУ-аас ачаа тээврийн галт тэргээр бараагаа зөөх ажлыг эхлүүлжээ.
- Замын-Үүд дэх 12 терминал хяналтын бүсийг өдөрт хоёр удаа ариутгах ажил тогтмол хийж эхлээд байна.
Холбоотой мэдээ