“Токио-2020” олимпийн тамирчдын тосгон албан ёсоор нээлтээ хийж, анхны зочдоо хүлээн авлаа. Нээлтийн ажиллагаа тун даруухан болж, журам ёсоор хэвлэлийнхнийг дотогш нэвтрүүлэлгүй үүднээс нь буцаав. Covid-10 цар тахлын улмаас тамирчдын тосгонд зөвхөн тамирчид, дасгалжуулагчид, багийн албаны хүмүүс л нэвтрэх журам гаргасан юм.
ОУОХ–ны ерөнхийлөгч Томас Бах нээлтийн үеэр “Тамирчдыг эрүүл, аюулгүй орчинд байлгахын төлөө маш их хүчин чармайлт гаргасан зохион байгуулагчдад талархлаа илэрхийлье. Өнгөрсөн жилийн өдийд тамирчид маань олимп зохиогдох эсэхийг мэдэхгүй, маргааш бэлтгэлдээ явж болох эсэхээ ч мэдэхгүй байлаа. Цар тахлын энэ бүх стрессийн дараа тамирчид олимпnaн наадамд гялалзаж, олон түмнийг цэнгүүлэх болно” хэмээн ярьжээ.
Тамирчдын тосгон нь Токиогийн далайн эрэг орчмын Харүми дүүрэгт, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс зургаан км-ын зайд байрладаг. Тосгонд тамирчид байрлах 1800 гаруй барилга бий. Энд олимпийн турш 18 мянга орчим зочин төвхнөх юм.
"Village Plaza" нь тамирчдын зорин очих гол газар байх болно. Энд кафе, банк, гэрэл зургийн студи, хими цэвэрлэгээ, олимпийн наадамтай холбоотой бэлэг дурсгалын дэлгүүр, фитнесс төв, амралтын газар, эмнэлэг, допингийн хяналтын станц байрлаж байна гэж Монголын Үндэсний олимпын хорооноос мэдээллээ.
Холбоотой мэдээ