Ази гаралтай америкчуудын түүх заах анхны муж Иллинойс боллоо

Хуучирсан мэдээ: 2021.07.14-нд нийтлэгдсэн

Ази гаралтай америкчуудын түүх заах анхны муж Иллинойс боллоо

Ази гаралтай америкчуудын түүх заах анхны муж Иллинойс боллоо

Иллинойс дунд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт Ази гаралтай америкчуудын түүхийг заавал судлах хичээл болгон тусгасан АНУ-ын анхны муж боллоо.

Тухайлбал, мужийн захирагч ЖБ Притзкерийн өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурж баталсан шинэ хуулийн дагуу тус мужийн бүх сургууль сурагчдадаа АНУ-ын эдийн засаг, соёл, нийгэм, улс төрийн түүхэн хөгжилд Ази гаралтай америкчуудын оруулсан хувь нэмрийн тухай заах ёстой болжээ.

Түүнээс гадна Ази гралтай америкчуудын XIX зуунаас хойш хүний эрхийн салбарт хийж бүтээсэн чухал зүйлс болон засгийн газар, урлаг, хүмүүнлэг, шинжлэх ухааны салбарт амжилт гаргасан Ази гаралтай америкчуудын төлөөллийг онцлон хичээлийн хөтөлбөрт тусгаж, нэг бүрчлэн судлах аж.

Тус хуулийн төслийг анх Чикагод төвтэй Ази гаралтай америкчуудын нийгэмлэг санаачилсан бөгөөд ийнхүү 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Иллинойс мужид хэрэгжиж эхлэхээр боллоо.

Сүүлийн үед цар тахал тэргүүтэй олон хүчин зүйлээс болж АНУ-д Ази гаралтай америкчуудын эсрэг ялгаварлан гадуурхалт, халдлага, дээрэм, гэмт хэргүүд эрс нэмэгдсэн билээ. Тиймээс азиудын тэгш эрх, аюулгүй байдалтай холбоотой асуудлууд хурцаар яригдаж буй энэ үед Иллинойс муж чухал алхам хийж, үлгэр жишээ үзүүлсэнд олон хүн ам сайтай хандаж байна.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж