Х.Баттулга жүдо бөхийн тамирчдын бэлтгэлтэй танилцжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.14-нд нийтлэгдсэн

Х.Баттулга жүдо бөхийн тамирчдын бэлтгэлтэй танилцжээ

Х.Баттулга жүдо бөхийн тамирчдын бэлтгэлтэй танилцжээ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш олон нийтийн өмнө ил гараагүй нам жим байсан билээ. Тэрбээр баяр наадмын амралтын өдрүүдэд Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчидтай уулзаж, бэлтгэлтэй нь танилцан, амжилт хүсчээ. Эргэн сануулахад Ерөнхийлөгч асан Х.Баттулга Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчаар ажилладаг билээ.

Үндэсний шигшээ багийн тамирчид Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд орших "Champions camp" бэлтгэлийн баазад олимпийн бэлтгэлээ базааж буй юм. Тэд бэлтгэлээ хангаж, тун удахгүй Монгол Улсаа төлөөлж Япон Улсыг зорих гэж байна.

"Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын жүдо бөхийн тэмцээн долдугаар сарын 24-нөөс 31-ний хооронд явагдана.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ

Эмэгтэй

-48 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг

-52 кг-ын жинд ОУХМ Л.Сосорбарам

-57 кг-ын жинд МУХБ, МУГТ Д.Сумъяа

-63 кг-ын жинд ОУХМ Б.Ганхайч

-78 кг-ын жинд ОУХМ О.Мөнхцэцэг

Эрэгтэй

-60 кг-ын жинд МУГТ Д.Амартүвшин

-66 кг-ын жинд ОУХМ Ё.Басхүү

-73 кг-ын жинд ОУХМ Ц.Цогтбаатар

-81 кг-ын жинд Саиед Моллай

-90 кг-ын жинд ОУХМ Г.Алтанбагана

-100 кг-ын жинд МУГТ Л.Отгонбаатар

+100 кг-ын жинд МУГТ Ө.Дүүрэнбаяр нарын тамирчид барилдана.

Шүүгчээр /IJF/ Олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг оролцоно. Мөн холимог багийн тэмцээнд монгол тамирчин өрсөлдөх юм. Токиогийн олимпод оролцох Монголын шигшээ багийн тугчаар жүдо бөхийн тамирчин МУГТ Ө.Дүүрэнбаяр сонгогдсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж