2021 оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг олгох бэлтгэл ажил хийгдэж буй талаар Татварын ерөнхий газраас мэдээлсэн. Мөн НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор багтаан олгохоор болжээ.
Түүнчлэн зургадугаар сарын 1-нээс 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтын сугалааны тохирол долдугаар сарын 18-ны өдөр шууд тодрох юм. Супер шагнал 20 сая төгрөг ажээ.
Энэ оны нэгдүгээр улиралд нийт 1023235 иргэнд 40.6 тэрбум төгрөг буцаан олгосон байна.
2020 оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгодог болсон билээ.
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард олгодог бол
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог журамтай.
Холбоотой мэдээ