Шатахууны үнэ дахин өсөх магадлал өндөр байна. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, дахин буурдаггүй бичигдээгүй хууль Монгол Улсад үйлчилдэг. Энэ нь ядруухан амьдарч буй монголчуудад нэрмээс болох нь ойлгомжтой.
Өнгөрсөн зургадугаар сард шатахууны үнэ литр тутамд 600 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн мэдээлэл гарч эхэлсэн. Энэ нь зорилготой тараасан мэдээлэл болж таарч, бодит амьдрал дээр биелэлээ олж буй бололтой. Долдугаар сар эхлэв үү, үгүй юү шатахуун импортлогчид шатахууны үнээ 300 төгрөгөөр нэмсэн.
Литр шатахуунаас 800 төгрөг алдаж байгаа гэх монополь голдуу компаниуд литр тутмын үнээ нэг удаад 300 төгрөгөөр нэмээд зогсохгүйг энэ сарын 2-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “дуулгасан”. Эндээс өнгөрсөн зургадугаар сарын таамаг нэмэгдэл болох 600 төгрөгөөс үлдсэн 300 нь одоо нэмэгдэхийг үгүйсгэхгүй юм. Өөрөөр хэлбэл, бидэнд бүсээ чангалахаас өөр сонголт үлдээгүй бололтой.
Манай улсын хувьд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хилийн үнээс шууд хамаардаг. АМХЭГ шатахуун импорлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран өргөн хэрэглээний шатахуун болох АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах чиглэлээр арга хэмжээ авсаар ирсэн.
Өнгөрсөн оны гуравдугаар сараас хилийн үнэ буурч орж ирсэн үеэс эхлэн нийт гурван удаа шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүрээс 380-570 төгрөгөөр бууруулсан билээ. Мөн оны зургадугаар сараас дэлхийн зах зээл дээрх үнэ өнөөдрийг хүртэл байнга өсөлттэй байсан ч улсын хэмжээнд өргөн хэрэглээний Аи-92 бензиний жижиглэн борлуулалтын үнийг 2020 оны тавдугаар сараас хойш Улаанбаатар хотод 1450 төгрөгөөр, орон нутагт 1480-1670 төгрөгөөр тус тус тогтвортой барив.
Өдгөө шатахууны үнийг тогтвортой барих 2-3 төрлийн хувилбар судалж буйгаа холбогдох албаныхан хэлсэн ч өнөөдрийн байдлаар яаж, хэрхэн бууруулах талаар тодорхой мэдээлэл алга.
Шатахууны үнийн өсөлтийг цаашид барьж дийлэхгүй, үнэ нэмэгдэх нь ердөө цаг хугацааны асуудал гэдгийг холбогдох албаныхан урьдчилан анхааруулсан. Шатахуунаа 100 хувь импортлодог манай улсын хувьд дэлхийн зах зээл дээр газрын тосны ханшийн өсөлт, бууралтаас үнэ нь хамаардаг.
Аялал зугаалгаар орон нутгийг зорьсон иргэд зарим аймаг, сумдад Аи 92 шатахууны олдоц муу, байгаа цөөн газраас нь хэдэн цагаар дугаарлаж зогсож байж олж авч буй мэдээлэл өгч байна.
Дэлхийн зах зээл дээр өнөөдрийн байдлаар, Covid-19-ийн “Delta” хувилбарын тархалт эрчимжиж буй нь эдийн засгийн сэргэлт удааширч, газрын тосны эрэлтийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэсэн болгоомжлол үүссэн хэвээр байна. Өнөөдрийн байдлаар газрын тосны үнэ баррель тутамдаа 76 ам.долларт хэлбэлзэж байгаа бөгөөд үнэ нь 10 гаруй хувиар өсөөд буй юм.
“RBC Capital Markets”-ын тооцоолсноор, OПЕК+-ийн Өргөтгөсөн бүлэг наймдугаар сард нэг өдөрт олборлох газрын тосны хэмжээг 500 мянгаас нэг сая баррелиар нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Мягмар гаригийн арилжаагаар WTI төрлийн газрын тосны үнэ 1.07 хувиар өсч, баррель нь 76.30 ам.доллар болсон байна. Харин Брент төрлийн газрын тосны үнэ 1.14 хувиар өмч, 76.30 ам.доллар болсныг "Oil price" мэдээлэв.
“Goldman Sachs”-ийн шинжээчид энэ оны дунд үеэс газрын тосны үнэ 70 ам.долларт хүрнэ гэж тооцоолсон бол “JPMorgan” оны эцэст 100 ам.долларт хүрч өсөх төлөвтэй байгааг танилцуулсан билээ.
Олон улсын Эрчим хүчний агентлаг (IEA) 2021 оны газрын тосны эрэлтийн таамгийг өдөрт 270 мянган баррелиар бууруулж, 5,4 сая баррель болгосон. Энэ нь АНУ, Европын орнуудад газрын тосны хэрэглээ эхний улирлын хүлээлтээс бага байсан нь БНЭУ-д газрын тосны хэрэглээ ихээхэн хумигдсантай холбоотой байв.
Дэлхийн газрын тосны үнэ ОПЕК+-ийн орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлсэн тохиолдолд, Ираны хориг арга хэмжээ цуцлагдвал, мөн Газрын тосны томоохон оролцогч орнуудын эдийн засаг тогтворжвол гэсэн тодорхой хүчин зүйлүүдээс хамаарч буурах боломжтойг шинжээчид хэлж буй юм.
Хэдийгээр он гарсаар газрын тосны үнэ өсч, шинжээчид өөдрөг дүгнэлт хийж байгаа ч зах зээлд тодорхойгүй байдал хэвээр тул үнэ өссөн ч удаан хугацаанд тогтвортой байна гэсэн үг биш. 2020 оны хямралаас өндийж буй зах зээлийн эрэлт хэвийн болох ч энэ онд хямралын өмнөх түвшнээс доогуур байна гэж ОПЕК+ үзэж буй юм.
“Global petrol prices”-ийн мэдээллээр, 2021 оны зургадугаар сарын 28-ны өдрийн байдлаар ОХУ-д Аи-92 шатахууны литр тутмын үнэ 1950 төгрөг, дизель түлшний литр тутмын үнэ 1918 төгрөг байв. Өнгөрсөн Мягмар гариг (2021.07.13)-ийн байдлаар АИ-92 шатахууны үнэ өдөрт 0.5 хувиар өсч, тонн нь 2145 төгрөг болжээ. Харин дизель түлшний үнэ литр нь 1836 төгрөг байна.
БНХАУ-д долдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Аи-92 шатахууны литр тутмын үнэ 3270 төгрөг, дизель түлшний литр тутмын үнэ 2883 төгрөг тус тус байжээ. БНХАУ-ын хувьд он гарснаас хойш шатахууны үнэ нийт 12 удаа нэмэгдсэн байна.
зочин 2021-07-14 66.181.161.56
За үнэ адилхан гэж бодоход чанар бол шал өөр байх шүү манай монголын 92 бензин бол А80 гэсэн үг
Зочин 2021-07-14 202.9.46.201
Бензин хэрэглэхээ л байчих лдаа
Зочин 2021-07-14 103.111.68.3
SONGUULIIN UYD…….
Зочин 2021-07-14 123.223.70.229
Японд бас нэмэгдээд бна.155¥/Л болчлоо.(92)
Зочин 2021-07-14 124.158.120.226
Unegui benzin unegui vaktsind durtai Mongol havhand orvoo
Зочин 2021-07-14 103.26.193.230
БАС ДЭЭР НЬ ХУУРАМЖ ШАТАХУУН НЬ МАШИН ЭВДЭНЭ
ylc 2021-07-14 216.200.84.189
zco,8024 g/ndle.xamgaalalt/a/d/ci. aimshgnm.
GADNIIXANTAI GEREE XIIXGYI BAIX. 2021-07-14 216.200.84.189
yatj,zlrj.
7/13/21nees xoishxu y/a yabtj GADNIIXNII BYREES BOLSONGXOPIG.
TACALBAR BOLGOJ, 2-4 OBPR TAMGAAR.
f 2021-07-14 216.200.84.189
bldrcyb
MONGOLCHUUD GADNIIXNIIG OPUULAXGUI,OIPTUULAXGYI CAIXAN AMIDRAX BOLOMJTOI 2021-07-14 216.200.84.189
TSAXILGAAN CTANTS,1XYNIIX UMCH BISH,
MONGOL ULCIIN BAYLAG. 2EELJEER ZTASLAXGYI ULSAD OPLOGOOR BATALGAAGIJ GADNIIXTAI GEREE ZUBSHUURUL XIIXGYI AMIDRAX, SHAARDLAGATAI.
GADNII BYREES BOLBOL MONGOL ULCAAC XUUJ,OPUULAXGYI,XOPIG XYRTEL.
GADNIIXNIIG ZYI BUS Y\A BAKTSIN USTGALAAR NI ULCAAC XUUX ERXTEI, 2021-07-14 216.200.84.189
TOOLUURAA GADNIIXAND UGCH,OC,ZT+URBAGCHID+ERUNXIILUGCHID.
MONGOL XYNII BAYLAGIIG GADNII XYN ZASAGLAJ ABCH,UURSDUU AKDXOPIG 2021-07-14 216.200.84.189
NEG ERTEI SHAALTSVAL,NEG ER BOLNO. BYGD e****z BOLSON. XAIRLASAN.
ODOO KOLONI BOLJ OUT BOLJ ZASAGLUULJ BAIGAAG TYYX MARTAAGYI.
XUBISGALIIN MUZEI.TUB MUZEU, STADIONRUU CHINI DAIRCH,
OCIIG MUNGUTEI GADNIIXAND XOTIIN DARGA,OPON NUTAGIIG XASHAANII XUULIAR DAIRCH BLOKLOJ, XYNII YUMRUU DARBAIJ BAIGAAG,ZALRUULAJ BARIMT BICHIX.
XYYXDYYDED USTGAX VAKTSIN XIILGEJ, ALAJ, XOTOND IREED XONI MANAX 2021-07-14 216.200.84.189
DAXIN congogdoj baigaa, – erunxiiliilugchid GADNII BUREES BOLJ,
MALCHNII YADUU AILIIN XYYXED GESEN, BAAXAN ANGELINO SHIG XYYXDYYDII NI GUILAGCHIDTAI,XOLBOJ, SURTALCHILJ, SHALIXGYI.
XOTIIN DARGAD, XUDUUNIIXNIIG TABIJ TOPDOJ, TSAANAA ASHIGLAX, SHUNAXAIN SEDELTEI CHADGYI BAIJ, CHADDAG CHADDAG UMAA XII.
ENXSAIXAN,BAYRIIG XOPIG BOLGOJ ASHIGLAJ,MUUXAI BOLGOJ,+10+URBAGCHID,ERUNXIILUGCHID,YAMDAAR,SAIDAAR. DAIRCH BXD
Зочин 2021-07-14 202.55.191.44
Germand kolonkiin tygeegch gj bdaggyi. Oorsdoo shatahuunaa hiigeed daraa n kass dr ochij tolboroo hiideg. Manaih iim boloh heregtei. Baga ch gsen hyamdarna shde. Languunuud supermarket bolson shig…
Зочин 2021-07-14 202.55.188.85
Хаана ч тийм байдаг…манайхан тэгж чадахгүй орк ихтэй
Туйлын зөв гарц Роснефть 2021-07-14 202.21.108.60
Роснефтийг оруулж ирж байж л шатахууны импортлогчид хямд үнийн өрсөлдөөнөөр Монголд хэрэглэгчдээ татна.
Зочин 2021-07-14 202.126.89.177
Орос бензин манайхаас үнэтэй бдг юм даа. Худлаа толгой угаагаад бгаараы троллоо
иргэн 2021-07-14 66.181.160.50
Роснефтийн клонк орж ирэхийг дэмжицгээе угаасаа монголын бизнесмэнүүд бэртэгчин арчаагүй шуналтай хар амиа хичээгчид
Зочин 2021-07-14 202.9.40.68
Хүүе Орос явж үзээгүй юм уу? Орост бензин манайх шиг зарим газар манайхаас ч үнэтэй ш дээ. Роснефть орж ирээд үнэ буурахгүй.
Зочин 2021-07-14 202.126.89.10
Казахстаны бензин авах хэрэгтэй тэнд 1 литр бензин 1000 төг орос шиг ихээр экспортолдоггүй учраас хямд
зочин 2021-07-14 66.181.161.56
Хэдэн монополь болсон компаниуддаа дарлуулаад байждээ гадны оросын хэдэн колонк оруулаад ирэхэд шийдэгдчих асуудлыг улам дордуулаад элгээр хэвтүүлээд байндаа
Зочин 2021-07-14 202.126.89.87
Шатахууны үнэ хямд байлгахын тулд эмч багш цагдаа нарын цалин, тэтгэврийг бага байлгаж байна. Харин эндээс уул уурхай, газар тариалантай баячууд, малчид хожиж байгаа.
Зочин 2021-07-14 103.212.118.47
Бензиний чанар муу байна.
Нэмэгдэх нь зайлшгүй.
ОХУ д Бензиний жижиглэнгийн үнэ АЗС-ШТС дээрээ 48-52-56 рубль байна. Манайд хямд биш үү
Зочин 2021-07-14 202.21.113.238
АИ-92 гэдэг бензин хаанаас оруулж ирээд байнаа
Зочин 2021-07-14 202.9.40.68
Монголоос, мазут оруулж ирээд найруулаад л 92