Италийн шигшээ баг түрүүлэхэд нөлөөлсөн гол шалтгаанууд | News.MN

Италийн шигшээ баг түрүүлэхэд нөлөөлсөн гол шалтгаанууд

Италийн шигшээ баг түрүүлэхэд нөлөөлсөн гол шалтгаанууд

Италийн шигшээ баг түрүүлэхэд нөлөөлсөн гол шалтгаанууд

Европын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөөд хоёр хоног өнгөрчээ. 1968 оноос хойш ЕАШТ-ий тэмцээнд түрүүлээгүй байсан Италичууд аваргын цомыг Ром хотноо залаад байгаа. Тэгвэл бид бүхэн энэ удаад Италийн шигшээ баг энэ тэмцээнд сайн байсан гол шалтгаануудыг хүргэж байна.


Сайн сэтгэл зүй

Гурван жил шахуу ялагдал гээчийг амсаагүй Итали энэ тэмцээнд үнэхээр өндөр сэтгэл зүйтэй орж ирсэн. Шигшээ багийнхаа түүхэн дэх хожлын цувралыг үргэлжлүүлсээр буй Аззуричуудын бодолд тэднийг зогсоох баг үгүй байсан. Энэ нь тэмцээн эхлэх үеэс л ажиглагдаж бүх өрсөлдөгчдийнхөө эсрэг довтолж тоглож байв. Хүчирхэг довтолгоотой Бельги, 55 жилийн дараа том тэмцээний шигшээд тоглож буй Англичуудын эсрэг ч тэд довтолсоор л байв. 

Магадгүй тэд өрсөлдөгчдөөсөө “бэргэж” өөрсдийн тоглолтын үндсэн хэв маягийг эвдсэн бол байдал өөрөөр эргэх байсныг ч үгүйсгэхгүй. Энэ бүхэнд мэдээж хэрэг дасгалжуулагч Роберто Манчини гол үүрэг гүйцэтгэсэн. 

Талбайн жанжин

Италийн шигшээ багт энэ жилийн хувьд тийм ч олон супер одод байсангүй. Гэхдээ энэ багийг зангидах талбай дээр багийнхнаа удирдах нэг чухал эрхэм байсан нь Жиоржиа Кьеллини. 37 настай хашир хамгаалагч багийнхныгаа зоригжуулж, багаа удирдахдаа хэнээс ч дутахааргүй “мэргэжилтэн”. Тэмцээн эхлэхийн өмнө түүнийг сэлгээнд суух болов уу гэж таамаглаж байсан ч “харих” болоогүй шүү гэдгээ энэ удаагийн тэмцээнээр харуулав. 

Хэсгийн хоёр дахь тоглолтод бэртэл аван сэлгээнд суусан ч азаар уг бэртэл нь хөнгөн байсан. Ювентусын хослол хамгаалалтад хэнийг ч дагуулахгүй супер байж довтолгоо ч мөн Бонуччи, Кьеллини нараас эхэлж байсан.

Гайхалтай хаалгач

Өдгөө ердөө 22 настай залуу хаалгач Жианлужи Доннарума Италийн шигшээн төдийгүй тэмцээний гол баатар байлаа. Ердөө 17 насандаа алдарт АС МИЛАН клубын хаалгыг манах болсон Доннарумаг миний хувьд хэтэрхий өндрөөр үнэлэгдсэн нэгэн хэмээн боддог байв. Гэтэл тэр энэ удаагийн тэмцээнд өөрийгөө хангалттай харуулж хоёр ч тоглолт торгуулийн цохилтоор шийдэгдэх үед багаа ялалтад хөтөлсөн.

Үүгээр зогсохгүй нуруулаг, тэсрэлттэй, ур чадвар өндөртэй учир эсрэг баг нь чөлөөт цохилт, булангийн цохилт гүйцэтгэх үед Аззуричууд айх зүйлгүй байсан. Хувийн биш байршсан хамгаалалт хийж байсан тэд Доннарумагийн ачаар сөрөг довтолгоонд ч хурдан шилжих боломж олдож байлаа.

Нууц хөзөр

Хэсгийн тоглолтуудад сэлгээнд сууж байсан Фэдэрико Кьеза тэмцээн дуусах үед ялангуяа шигшээ тоглолтод Италийн довтолгооны гол хүн болон хувирсан байв. Бүтэн талбай туулах чадвар, ур чадвар сайтай түүнд дасгалжуулагч Роберто Манчини бөмбөгний бүх эрх мэдлийг өгсөн байсан.

Ювентус клубдээ ч тогтмол гараанд гарахгүй байсан Кьеза энэ Еврогоор өөрийгөө дэлхийн хэмжээний супер од болсон гэдгээ баталсан. Австри болон Испанийн багуудын эсрэг чухал гоолуудыг оруулсан Кьезагийн үнэ тэмцээний дараагаар “тэнгэрт хадах” нь дамжиггүй.

Newmeta - Б.Санчир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ганаа 2021-07-13 64.119.27.227

Италичууд үеийн үед шилдэг хөл бөмбөгчдөөрөө алдартай. Паоло Росси, Салваторе Скаличчи, Роберто Баджо, Реванелли, Анжелио Перуцци, Жаинлука Виалли, Криестен Виери, Франко Бареци, Паоло Малдини, Алессандро Дел Пьеро, Лука Тони, Франческо Тотти….. гээд л явах байхдаа. Италчууд бол хөл бөмбөгийн эх орон л доо.

Avatar

Зочин 2021-07-13 202.179.26.69

хаха бусад багууд нь муу тоглож болох уу

Avatar

Ахмад хөлбөмбөгчин. 2021-07-13 66.181.189.141

Энэ олон цэцэн мэргэн тайлбарлагчид багш дасгалжуулагч байхад манай баг сайжрахгүй байнаа. Удахгүй Монголд олон улсын тэмцээн 22 оноос болно. Нүдний булай болов. Тэрнээс өмнө шигшээ багтаа Шалтгаана сайн тайлбарлаж, багаа бэлтгээрэй дээ.

Avatar

зочин 2021-07-13 139.5.218.107

Энэ хаалгач залуу домогт Зупын шийрийг хатаах нь дээ.

Avatar

Зочин 2021-07-13 66.181.187.89

Дасгалжуулагчийг нь таг мартжээ. Гол мотор нь Манчини байлаа

Avatar

zochin 2021-07-13 103.57.95.170

Gandand ochij nom sain unshuulsan.

Avatar

Гайхалтай байлаа 2021-07-13 64.119.27.118

Роберто Манчини, Жиоржиа Кьеллини, Жианлужи Доннарума, Фэдэрико Кьеза

Avatar

EBA 2021-07-13 202.55.188.109

bi balialj bsan uchir avraga bolson guitsee

Avatar

Зочин 2021-07-13 203.91.115.55

Энд тоочоод байгаа зүйлс чинь "Италийн баг ялсан шалтгаан" биш. Италийн баг ялахад хүргэсэн нөхцөл гэж үздэг. Хожигдолд шалтгаан байх болохоос, хожилд шалтгаан гэж байх учиргүй.

Avatar

Зочин 2021-07-13 192.82.74.181

Худлаа үгээр цэцэрхсэн л***р вэ? Тэгвэл аливаа зүйлд "шалтгаан" байдаг юм заа

Avatar

Sainaa 2021-07-13 103.229.120.170

Winning Factors

Avatar

Зочин 2021-07-13 202.55.188.97

Shine medee oruulsand bayarlalaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж