Цар тахал дээр агаарын бохирдол нэмэгдвэл үхлийн аюултай

Хуучирсан мэдээ: 2021.07.13-нд нийтлэгдсэн

Цар тахал дээр агаарын бохирдол нэмэгдвэл үхлийн аюултай

Цар тахал дээр агаарын бохирдол нэмэгдвэл үхлийн аюултай

Цар тахал анх дэгдэж эхэлснээс хойш одоог хүртэл эрдэмтэд энэ өвчний вирусийг тасралтгүй судалсаар байгаа билээ. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн судалгаануудын нэг нь цар тахал агаарын бохирдолтой үед хамгийн аюултай болдгийг тогтоожээ.

Тухайлбал, судлаач нар АНУ-ын хамгийн бохир агаартай орчин дахь цар тахлын нөхцөл байдлыг бусад хотуудынхтай харьцуулан судалжээ. Тэгэхдээ судлаач нар Детройт хавийн халдвар авсан 2038 насанд хүрэгчийг харьцуулж үзэхэд хамгийн бохир агаартай дүүргүүдийн өвчтөнгүүд эрчимт эмчилгээ, амьсгалын аппарат шаардлагатай болох нь бусад дүүргийнхнээс их байсан гэнэ.

Учир нь эмч нарын тайлбарлаж байгаагаар удаан хугацаанд бохир агаартай орчинд амьдарснаар хүний дархлааны тогтолцоо доройтож, вирусийн халдварт илүү өртөмтгий болдог гэнэ. Түүнээс гадна агаар дахь нарийн тоосны ширхгүүд вирус тээгчийн үүрэг гүйцэтгэж, илүү олон хүнд халдварлуулах шалтгаан болдог аж. 

Эх сурвалж: ECCMID.ORG REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж