"Дельта вирус тархаж байгаа энэ үед гадаадын нислэгт анхаарах ёстой" | News.MN

"Дельта вирус тархаж байгаа энэ үед гадаадын нислэгт анхаарах ёстой"

"Дельта вирус тархаж байгаа энэ үед гадаадын нислэгт анхаарах ёстой"

"Дельта вирус тархаж байгаа энэ үед гадаадын нислэгт анхаарах ёстой"

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сарын 12 -нд Улсын Онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Цар тахлын нөхцөл байдлыг УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд  С.Амарсайхан танилцууллаа. Тэрбээр,

-Сүүлийн 24 цагт /2021.07.12/ 1496 халдвар бүртгэгдэж, халдварын байдал сүүлийн гурав хоногт харьцангуй тогтворжиж байна. Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 50, энгийн 1200 ор сул буюу нийт орны 18,1 хувь нь сул байна. Дүүргийн эмнэлгүүдийг хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрээр хангах ажил эрчимтэй хийгдэж байна. Тухайлбал, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэг, Хотын захиргааны шинэ байранд дэлгэсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг нийлүүлж байна. Мөн хүчилтөрөгчийн 2000 баллон, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч 1000 ширхэг, амьсгалын аппарат 50 ширхгийг эмнэлгүүдэд нийлүүлэх ажил хийгдэж байна гэлээ.

Мөн  наадмын амралтын өдрүүдээр орон нутгийг зорих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж, сүүлийн гурван өдөрт л гэхэд 30 мянга гаруй иргэд хотоос орж гарсан гэж Шадар сайд хэллээ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутаг дахь нөхцөл байдалд онцгой анхаарахыг аймгийн удирдлагуудад  үүрэг болголоо.  Түүнчлэн олон улсад дельта вирусын тархалт нэмэгдэж буй учир гадаад улсаас иргэдээ татан авч байгаа асуудалд онцгой анхаарах ёстой гээд энэ асуудлаар энэ баасан гарагт болох Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болгов. Цар тахлын эмчилгээнд анхаарах, вакцинд хамруулах ажил, татан авалтыг  үргэлжүүлэх, шаардлагатай эм тариаг нөөцлөх үүргийг Эрүүл мэндийн сайд болоод холбогдох албан тушаалтнуудад өглөө.  Дэлхий дахинд цар тахлын эсрэг вакцинд нийт хүн амынхаа 60-аас дээш хувийг хамруулсан таван улс байгаагийн нэг нь Монгол Улс болжээ. Тиймээс  иргэдийг халдварын дэглэм сахиулахад онцгой анхаарах хэрэгтэй байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.  Орон нутагт вакцины үйлчлэл нийслэлээс 14-21 хоногийн хоцрогдолтой явж байгаа учраас орон нутаг руу зорчиж байгаа нийслэлийн иргэн бүр хариуцлагатай байхыг тэрбээр уриаллаа.

Засгийн газар Авлигын эсрэг комисс байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллах үеэрээ Засгийн газар Авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг хэллээ. Засгийн газар баяр наадмын өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд ирэх баасан гарагт ээлжит бусаар хуралдах юм. Хуралдаанаар тус комиссыг байгуулахаар болжээ.

Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна. Энэ нь саяхан Замын-Үүдийн асуудлаас харагдсан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  хэлсэн юм. Замын-Үүдэд Засгийн газар бүрэн эрхэт төлөөлөгчөө томилсон бөгөөд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрөл үүссэн байдал цэгцэрч байна. Харин БНХАУ-ын талаас хилээр гаргах автомашины хязгаарлалтай холбоотой асуудал байна. Засгийн газар БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-07-13 211.36.144.163

Erunhilugchin Saïd boloh gej baihad nb Amerika bdg hun ih l sanuulsndaa ter huni vgvig toohgvi baij bgaad l said bolgochihood Odoo olon yum yrij bhr shaardaj ajillah nb hilgeh heregtei.Delta virus ih Ed l zuuj oruulj irsn enethegt virusinfectie volontair uzeed bhad irgedee avchraad I baij baahn uvchtei enetheg ongotsoor zuuj oruulj ireed shinjilgee yvuulsn nb Delia garsn shdee

Avatar

Зочин 2021-07-13 103.229.122.193

Агаарын хилээ хаа, гадаад улс чинь нээхгүй бхад Монгол хилээ нээлээ гэж худлаа шоудаад, гадаадад ажиллаж байгаа хүмүүсийн визыг сунгаж өгөхгүй буц гээд төвөг болж бна.

Avatar

Зочин 2021-07-13 139.5.217.223

торийн байгууллагууд хангалттай хунтэй байна. дахин комисс зовлол гэж янз бурийн албан тушаал гаргахаа брлих хэрэгтэй байна. тэр хумуус хэзээ ч апд тумэнд хурдэггуй тийм учраас мэргэжилтнууд байхад хангалттай.

Avatar

Зочин 2021-07-13 192.82.89.200

Minii hvv shig bondoison huurhun zaluu shvv amjilt

Avatar

Зочин 2021-07-13 173.66.146.205

Огцор огцор л гэх юм тэглээ гээд корона буурах уу. 30 жил ЗГ огцруулж ирлээ дээшилж дэвжсэн нь хаана байна,

Avatar

Хөх монгол 2021-07-13 202.126.88.187

Манай ерөнхий шиг Хор уугаад үхээгүй хүн ковидоор үхнэ гж Гоньж;)

Avatar

111 2021-07-13 24.104.73.24

Намар энэ хонорийг огцруулна даа… Морийцсон ч болно… оороо огцордоггуй юм бол ЗАЛУУС босоход бэлэн бодчихоод бна!!!

Avatar

Зочин 2021-07-13 59.153.114.222

Авлигатай тэмцэх газар нь юу хийх вэ? Ямар бодлого вэ,

Avatar

Зочин 2021-07-13 203.91.115.52

Энэтхэгээс хүмүүс оруулж ирдэг л хамгийн буруу зүйл 30 с нь вирус илэрсэн гэсэн Тэр нь дeлта биш үү

Avatar

Хар 2021-07-13 202.126.89.36

Хариуцлагаа үүрээд огцор! Худал дүрмэсгээд цаг аваад байхийн? 7 сарын сүүлрүү огцом нэмэгдэнэ дээ! ЭЗасаг бүр сүйрлээ! Бүх үмний үнэ 30% +лээ! Амарсайхан гдг шоохууз бүр хэрэггүй гонзгой! Зайлцгаа!!!

Avatar

irgen 2021-07-13 66.181.161.103

iim syl yerunhii saidtai hol yavahgui n, hyrdhan boliod arai dunguurt n uguh yumsan.yls ornoo bodood uuruu tatgaslzaj boldoggui yum baih d

Avatar

Зочин 2021-07-13 150.129.143.2

Худлаа Дүр үзүүлж байхаар зүгээр Делта тархах нь Цаг хугацааны асуудал Тавилан юм даа гээд урд засгийнхны үгээ давтаад хэлчихгүй дээ

Avatar

Zochin 2021-07-13 66.181.187.199

Ochnoon avilgachidaa orshooj halhalchihaad odoo temtsen geheer hen unemshih uym be

Avatar

Зочин 2021-07-13 193.176.84.212

Тэнэг засгийн газар эдийн засгаа сайхан самарч байгаа даа. Хилээ хаагаад вирус тарчихсан. Хилээ нээгээд жуулчин авч чадахгүй. х***а вакцин нь хамгаалдаггүй. Одоо бүх юм дууссан.

Avatar

Зочин 2021-07-13 202.126.88.185

МАН одоо элдэв хуцах элдэв хорио тогтоох эрхгүй шүү. 1930-ахд оны Сталины хэлмэгдүүлэлтээс хойш хамгийн олон Монгол хүн амь үрэгдсэн жил байлаа

Avatar

Зочин 2021-07-13 202.126.90.16

Архидөлт аймаар байна.Эртхэн ухамсарт нь,өгзөгөнд нь сануулга өгөхгүй бол хэдэн жилийн дараа зомбины эзлэх хувь өндөр улс болрх нь ээ.санхүү,хүчин чармайлт маш их шаардах дааж давшгүй ажилтай улс болно.

Avatar

Зочин 2021-07-13 66.181.160.6

Хорооноогүй маасаггүй зун ч билүү хаааахааааххаа

Avatar

Зочин 2021-07-13 185.22.172.222

Ковидгүй наадам ч билүү?

Avatar

Зочин 2021-07-13 185.22.172.222

Маскгүй зун билүү?

Avatar

Зочин 2021-07-13 202.126.88.54

Оюун Эрдэнэ бүтэхгүй ээ, одоо эртхэн больсон нь дээр

Avatar

Зочин 2021-07-13 66.181.186.55

Данхан толгойт усаар дүүрэн бүх юмны үнэ өслөө .

Avatar

Зочин 2021-07-13 109.252.127.181

Дунхуу Юм Аль эрт хийх юмыг одоо яриад хуцаад байхаар огцор.

Avatar

Зочин 2021-07-13 202.126.88.37

Ali 5r sard amarsaikhan ter hachin zavaan nogoon umiig haraad yavj bsan bn lee shde

Avatar

Зочин 2021-07-13 202.126.88.210

оройтсон бороо Амарсайхан гаднаас яиарч шүүлтүүргүй хүмүүс ирүүлсний гай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж