Жефф Безосыг дэлхийд ирүүлэхгүй гэж 150 мянга гаруй хүн нэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.07.13-нд нийтлэгдсэн

Жефф Безосыг дэлхийд ирүүлэхгүй гэж 150 мянга гаруй хүн нэгджээ

Жефф Безосыг дэлхийд ирүүлэхгүй гэж 150 мянга гаруй хүн нэгджээ

Дэлхийн хамгийн баян хүн Жефф Безос өөрийн Blue Origin компанийн бүтээсэн хөлгөөр ахтайгаа хамт сансарт аялахаар зэхэж байгаа билээ. Гэтэл түүнд болон баян хүмүүст шүүмжлэлтэй ханддаг зарим хүн дээрх үйл явдлыг хамгийн баян хүнээс ангижрах чухал боломж гэж харсан бололтой.

Тухайлбал, тэд Жефф Безосыг сансарт нисмэгц дэлхийд буцаж ирэх зөвшөөрөл олгохгүй байх уриалга дэвшүүлж, гарын үсэг цуглуулж эхэлсэн юм.

Уриалга богино хугацаанд цөөнгүй хүний анхаарлыг татаж, тооцоолоогүй олон гарын үсэг цугларч эхэлсэн байна. Тиймээс анх уриалга дэвшүүлсэн хүмүүс зургадугаар сард мэдээллээ шинэчилж, нийт цуглуулах гарын үсгийн тоог 200 мянга болгож нэмсний 156750 нь хэдийн дүүрчээ.

Мөн уриалгын тайлбар дээрхийг товчилбол “Жефф Безос бол дэлхийн хамгийн баян хүн. Түүгээрээ ч бахархдаг. Ингэснээрээ тэр сэтгэл зүрх, бодол санаагаараа зөвхөн хүн төрөлхтнөөс төдийгүй биднийг хүн болгодог гол хүчин зүйлүүдээс хол тасарчээ. Харин одоо тэр өөрийнхөө хөрөнгөөр босгосон хөлгөөр дэлхийгээс явах гэж байна. Хэдхэн алхмын зайд ард түмэн нь ядуурч, өрөнд баригдаж, гэр оронгүй болж, өлбөрч байхад зөвхөн өөрийнхөө хүслийг хангах нь хүн чанар биш. Тэрбумтнуудын хөрөнгө дан ганц хөдөлмөр, бизнесээр босдоггүй. Харин олон мянган хүний нөр их хөдөлмөрөөр бүтдэг юм. Тиймээс хүмүүсээ боддоггүй баячууд дэлхийд хэрэггүй. Тэрбумтнууд, том корпорацууд шударгаар төлөх ёстойгоо төлдөг болтол Жефф Безосыг дэлхийд ирүүлэхгүй байцгаая” хэмээжээ.

Эх сурвалж: CHANGE.ORG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж