Хөвсгөл аймгийн чиглэлд хөдөлгөөнд оролцож буй иргэдийн анхааралд урьд шөнийн /07.12/ 22.00 цагаас эхлэн орсон борооны улмаас Мөрөнгөөс Хатгал, Хатгалаас Жанхай орох замын гол, сайруудын усны түвшин ихсэж үерлэн тээврийн хэрэгсэл гарах боломжгүй болсон тул иргэд, жолооч та бүхнийг зорчихгүй байхыг анхааруулж байна.
ИХ БОРОО ОРСНЫ УЛМААС ҮҮССЭН ЗАМЫН ЭВДРЭЛИЙГ ЗАСВАРЛАВ
Архангай аймгийн Өндөр-Улаан, Ихтамир сумын нутагт долдугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн орчимд их хэмжээний хүчтэй аадар бороо орсны улмаас замын зорчих хэсгийн далан сэтэрч, эвдрэл гэмтэл үүссэнийг Архангай азза ТӨХК засварлаж дууслаа.
Иргэд жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу.
Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба
Холбоотой мэдээ