Гурав дахь тунд хамруулахад АНУ-ыг хамтран ажиллахыг хүслээ | News.MN

Гурав дахь тунд хамруулахад АНУ-ыг хамтран ажиллахыг хүслээ

Гурав дахь тунд хамруулахад АНУ-ыг хамтран ажиллахыг хүслээ

Гурав дахь тунд хамруулахад АНУ-ыг хамтран ажиллахыг хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг 2021 оны долдугаар сарын 12-ны өдөр  хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр Монгол, Америкийн хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн хүрээнд идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаг үеийн зарим асуудлыг хөндөв. Тодруулбал, КОВИД-19 цар тахлын эсрэг АНУ-ыг Монгол Улстай хамтран ажиллаж байгааг дурдлаа.

АНУ манай улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд зориулж 1.7 сая ам.долларын тусламж, хамгаалалтын хэрэгсэл, амьсгалын 50 аппарат хандивлан аппаратуудыг ашиглах сургалт зохион байгуулахад 200,000 ам.долларын тусламж олгосон байна. Монгол Улс АНУ-д сая ам.долларын өртөг бүхий хамгаалалтын хэрэгсэл хандивлажээ.

Мөн Монгол Улсын БиоНТек/Файзер үйлдвэрийн вакциныг 2.5 сая тунг худалдан авах гэрээг амжилттай байгуулаад байгаа билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс цар тахлыг даван туулахад дархлаажуулалтын ажлыг эрчимтэй зохион байгуулж байна. Дэлхий даяар вакцины гурав дахь тунгийн судалгаа, туршилтууд эхэлж байна гэдгийг тэмдэглээд Монгол Улсын Засгийн газар иргэдээ вакцины гурав дахь тунд хамруулахад АНУ-ыг үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүслээ.

Цар тахлын нөхцөл байдлаас гадна гэмт хэргийн эсрэг тэр дундаа авлигын гэмт хэргийн эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх эрмэлзлэлээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв. Монгол Улс Авлигын индексээр 111-р байрт жагсаж байна. Үүнийг хоёр оронтой тоонд оруулахад АНУ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дурдлаа.

Элчин сайд Майкл Клечески Монгол Улсын авлигын эсрэг тэмцэлд хамтран ажиллахдаа таатай байх бөгөөд ардчиллыг хамгаалах, сайн засаглалыг бий болгоход авлигыг бууруулах нь нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-07-13 139.5.216.230

Явж явж Америкчууд тусархаг сайн хүмүүс шүү.
Монголчуудад тусалж чадна.

Avatar

Зочин 2021-07-13 192.82.71.56

Hahaha, togloomiin zasgiin gazartai hund "chigluulegch" heregtei l bolno hoorhii. Ebi ch tegj ajillaj bsan. Reklam bolohoor chuham Harvaad togsson ajil xeer garhaaraa chadah medeh yum tui ch baihgui nusan chavh.

Avatar

Зочин 2021-07-13 192.82.77.175

Одоо ямар вакцины туршилтанд орох гэж байгаа юм бэ .300000 өгнө биз дээ.

Avatar

Балдорж 2021-07-13 64.119.19.89

Хамгийн ойр тээвэрлэхэд өртөг багатай, чанартай орос вакцин бхад яагаад заавал холын АНУ гэж!!!

Avatar

Зочин 2021-07-13 122.201.24.15

эби тарваганы хатгаас биз. хүзүүгүй цаазаар авхуулах заяатай тарвага дандаа хор хутгана

Avatar

Зочин 2021-07-13 122.201.24.108

Тэнэг новшнууд угаасаа сайн вакцин хийчихгүй.өөдгүй .одоо орос вакцин хийлгэнэ шүү

Avatar

Зочин 2021-07-13 193.176.84.212

Хужааа вакцины туршилт амжилтгүй болонгуут Хужааа нь хилээ ирэх жилийн зунаас нааш нээхгүй шааадаг юмдаа. 3 дахь тунгаа Хужааа нартаа л шааа.

Avatar

Зочин 2021-07-13 193.176.84.212

Хятад вакцины туршилт амжилтай болонгуут Хилээ ирэх жилийн зунаас нааш нээхгүй шааадаг юмдаа. 3 дахь тунгаа х***а нартаа л ш**.

Avatar

G 2021-07-13 202.9.46.249

3 dakhi yun gej khaana ch khiigeegyi bgaashdee! Ene Shulag s** chini yilchilgeegyi china vac aa tsairuulakh geed odoo dakhiad USA vac shakhakh ni dee! Dyy mini yumand uchir gej! Ooriigoo medeed ajlaa ertkhen ogoo! Kheterkhii olon khyn yregdlee! Karma gej aimaar yum biishyy! Mongoliin tor Berkh tosgonii bandid kheterkhii tomdonooo! Ogtsor!

Avatar

CNN ээс сонслоо 2021-07-13 172.58.76.251

АНУ Израил ЗХУ г.м. улсуудад 3 дахь тунгийн судалгаа аль эрт эхэлсэн. Өөр үйлдвэрийн вакцинуудыг хольж хийх хувилбар ч яригдаж байна

Avatar

Зочин 2021-07-13 202.9.46.249

Туршилтад орохдоо бэлд.

Avatar

Zochin 2021-07-13 202.126.89.126

100 t- s deesh achdag cargo airplane tai bolbol , 1 kg achaag 2-s doosh uneer USA bolon busad ulsaas zuuj bolno doo .

Avatar

Зочин 2021-07-13 192.82.71.56

Монголоос зөөдөг юм нь алт харин америкаас зөөдөг нь бандааж химийн хортой ундаа. Битгий донгод!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж