Аун Сан Су Чигийн эсрэг дахин дөрвөн хэрэг шинээр нээжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.13-нд нийтлэгдсэн

Аун Сан Су Чигийн эсрэг дахин дөрвөн хэрэг шинээр нээжээ

Аун Сан Су Чигийн эсрэг дахин дөрвөн хэрэг шинээр нээжээ
زعيمة ميانمار المعزولة أونج سان سو تشي في صورة من أرشيف رويترز.

Эрх мэдлээ булаалгасан Мьянмарын ардчилсан удирдагч Аун Сан Су Чигийн эсрэг дахин дөрвөн хэрэг шинээр нээж, Мандалай хотын шүүхэд шилжүүлжээ.

Шинэ хэргүүдийн талаар Аун Сан Су Чигийн хуульчдад мэдээлэл хомс байгаа гэнэ. Хуульч Мин Мин Согийн мэдээлснээр шинэ хэргүүд дунд Аун Сан Су Чи болон түүний намын гишүүн, сайд асан Мин Ту нарын эсрэг авлигын хэрэг нэмэгджээ. Тэрбээр “Эдгээр авлигын хэргүүдийг ямар шалтгаан, үндэслэлээр нээснийг бид мэдэхгүй байна. Тиймээс илүү нарийн мэдээлэл олж авахын тулд цаашид хичээх болно” гэжээ.

Өдгөө 76 настай, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чи хоёрдугаар сарын 1-нд болсон төрийн эргэлтээс хойш хорионд байгаа бөгөөд ийнхүү гурван ч хотын шүүхэд дуудагдаад байна. Тухайлбал, нийслэл Нэйпидо хотын шүүх түүнийг хууль бусаар гадаадаас холбооны төхөөрөмж импортолсон, цар тахлын үеийн журмыг зөрчсөн гэх мэт хэргээр шүүж байгаа бол Янгон хотод түүнийг төрийн нууцтай холбоотой хэргээр шүүж байна. Харин хамгийн сүүлд нээсэн дөрвөн хэргээр Мандалай хотын шүүх түүнийг дууджээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж