Хятад сансрын будааныхаа анхны ургацыг хураалаа

Хуучирсан мэдээ: 2021.07.13-нд нийтлэгдсэн

Хятад сансрын будааныхаа анхны ургацыг хураалаа

Хятад сансрын будааныхаа анхны ургацыг хураалаа

Хятадын эрдэмтэд өнгөрсөн онд сарны аялалд авч явсан үрээр тарьсан сансрын будааныхаа эхний ургацыг хураан авчээ. Эл үйл явдал нь цаашид ургамлын шинэ сорт бүтээж, Хятадын хүнсний аюулгүй байдлыг хангахад нэн тустай хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Тухайлбал, сарны судалгааны Хятадын тав дахь төсөл Чан И-5-ын хүрээнд 40 грамм будааны үрийг 23 өдрийн турш сансарт хэт цацраг идэвхит, татах хүчгүй орчинд байлгаж байгаад дэлхийд эргэн авчирсан юм. Харин өдгөө тэр үрнээс ургасан анхны ургацыг Гуандун муж дахь өмнөд Хятадын хөдөө аж ахуйн сургуулийн судалгааны төвд хураан авсан нь энэ юм.

Сансраас ирсэн үрийг олон сарын турш ажиглаж ургуулсан бөгөөд цаашид хэдэн жил үржүүлснээр Хятадын зонхилох шинэ будааны сорт болгох боломжтой гэнэ.

Хятадын эрдэмтэд 1987 оноос эхлэн хэд хэдэн төрлийн ургамал, ногоог дээрх аргаар ургуулж туршсан юм. Үр дүнд нь өдгөө хөвөн, улаан лооль тэргүүтэй сансрын 200 гаруй сорт ургамлыг 2.4 сая га талбайд албан ёсоор тариалдаг болсон байна.

Ийнхүү ургамлын үрийг сансарт гаргаж, цацраг идэвх, тэг таталцлын нөлөөнд байлгаснаар тэдгээр нь мутацид орж, хөрсөнд тарихад илүү арвин ургац өгдөг байна. Харин сансрын будааг зах зээлд гаргахад ойролцоогоор гурваас дөрвөн жил шаардлагатай гэнэ.

Эх сурвалж: ECNS BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж