Сүүлийн 3 хоногт буюу 2021 оны 07-р сарын 10,11,12-ны өдрүүдэд нийслэл болон бусад аймгаас 1036 автомашин бүхий 4872 зорчигч Хөлөнбуйр постод бүртгүүлэн Дорнод аймагт ирсэн байна.
Халхгол, Буйр нуурын чиглэлд 389 тээврийн хэрэгсэл бүхий 2105 хүн, Баян-Уул, Онон голын чиглэлд 489 тээврийн хэрэгсэлтэй 2036 хүн Улаанбаатар хот, бусад аймаг болон Дорнод аймгийн төв, бусад сумдаас хүрэлцэн очлоо.
Зорчигчдын дийлэнх нь аялагчид байгаа бөгөөд журмын дагуу өрх бүрээс нэг хүүхэд, нэг насанд хүрэгчдээс шинжилгээ авч нэвтрүүлж байгаа болно.
Дээрх 3 хоногийн хугацаанд Хөлөнбуйр, Халхгол, Баян-Уул суман дахь хяналтын цэгүүдэд авсан түргэвчилсэн тест шинжилгээгээр нийт 11 эерэг тохиолдол гарсан ба Эрүүл мэндийн байгууллагуудаас холбогдох хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: ДОРНОД АЙМАГ
Холбоотой мэдээ