Энхийг сахиулагчид жанжин туганд хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчид жанжин туганд хүндэтгэл үзүүллээ

Монгол цэргүүд хилийн чанадад үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойших долоон жилийн хугацаанд манай энхийг сахиулагчид дэлхийн 10 гаруй оронд үүрэг гүйцэтгэж, давхардсан тоогоор 4536 цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцоод байгаа билээ. “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн дагуу энэ тоо цаашдаа ч өсөн нэмэгдэх бөгөөд УИХ, Засгийн газрын зүгээс Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоог нэмэгдүүлэх талаар ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Сьерра-Леон улсад үүрэг гүйцэтгэх 150 цэргийн алба хаагч өнөөдөр жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ. Аравдугаар ээлжинд үүрэг гүйцэтгэхээр Зэвсэгт хүчний 21 анги, байгуулагын цэргийн албан хаагчид, түүнчлэн Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, цагдаа, дотоодын цэргийн цэргийн албан хаагчдаас бүрдэж байгаа бөгөөд ажиллагааны өмнөх сургалт, дадлагыг бүрэн хангаад байгаа аж. Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх, үдэн гаргах ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд дэд сайд Баасанхүү, ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай, болон яамны удирдлага, энхийг сахиулагчдын ар гэрийнхэн оролцсон юм. Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, бригадын генерал Б.Баярмагнай нийт бие бүрэлдэхүүнд хандан дэлхийн халуун цэгүүдэд урьд өмнө нь үүрэг гүйцэтгэсэн, одоо гүйцэтгэж байгаа нөхдийнхөө хичээл зүтгэл, улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, үүргээ хариуцлагатай гүйцэтгэхийг онцоллоо. Энэ удаагийн цэргийн багийн захирагчаар дэд хурандаа Б.Эндэнэбат томилогдон үүрэг гүйцэтгэх юм.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж