Долоо хоногийн өрнийн зурхай 2021.VII.12-2021.VII.18

Хуучирсан мэдээ: 2021.07.13-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.VII.12-2021.VII.18

ХОНЬ

Эерэг долоо хоног байна. Гэр бүлдээ илүү анхаарал хандуулна. Ирээдүйн төлөвлөгөө, их засвар, байшингийн өөрчлөлтийн талаар ярилцана. Энэ долоо хоног маш хөгжилтэй, зугаатай өнгөрнө. Спортоор хичээллэх, зугаалах, хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөх мөн зугаа цэнгэлтэй романтик байх нь. Та бас гэр бүлийнхээ хэн нэгэнтэй, магадгүй эцэг эх эсвэл ахимаг насны хүнтэй чин сэтгэлээсээ ярилцаарай.


ҮХЭР

Та өөдрөг хүн учраас энэ долоо хоног тань маш өөдрөг сайхан байна. Та том төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ямар нэгэн зүйлийг сэтгэл догдлон хүлээж байна. Богино хугацааны аяллууд байх магадлалтай. Гэртээ олон янзын арга хэмжээ зохиох ба энэ нь гэхдээ эмх замбараагүй байдлыг үүсгэж болох юм. Аз болоход таны эерэг хандлага үүнд төдийлөн ач холбогдол өгөхгүй. Долоо хоногийн хоёрдугаар хагаст таны мөрөөдөх, төсөөлөн бодох чадвар нэмэгдэнэ. Та бас хэн нэгэнтэй чин сэтгэлээсээ ярилцаж магадгүй. Бид заримдаа хэн нэгэнтэй ярилцах хэрэг гардаг тул ингэх нь сайн хэрэг болно.


ИХЭР

Мөнгөөр тасрахгүй долоо хоног байна. Мөнгө олох шинэ санаа төрнө. Шинэ санаагаа хэрэгжүүлэхтэй холбоотой чухал хүмүүстэй уулзаж ярилцаж магадгүй юм. Зарим нь өөрийн машин, байшин зэрэг өмч хөрөнгөө арчилж засварлаад завгүй байна. Ямартай ч эрч хүчтэй, өөдрөг, сайхан өдрүүд болох нь. Бусадтай харьцах харилцаа тань эерэг найрсаг байна.


МЭЛХИЙ

Таны хувьд амьд долоо хоног! Нар таны ордод байсаар байгаа бөгөөд эрч хүчийг нэмэгдүүлж, боломж, хүмүүсийг өөртөө татна. Үүний зэрэгцээ, долоо хоногийн эхээр Ангараг, Бархасбадь гарагуудын нөлөөгөөр таны урам зориг нэмэгдэнэ. Аялал, нийтлэл, хэвлэл мэдээлэл, анагаах ухаан, хууль эрх зүйтэй холбоотой томоохон санаанууд гарч ирнэ. Танд олон төлөвлөгөө байна! Сугар гарагийн нөлөөгөөр таны орлого нэмэгдэж түүгээрээ та сайхан зүйлс худалдаж авна. Гэхдээ мөнгөндөө гамтай байж хадгалахыг зөвлөе.


АРСЛАН

Төрсөн өдөр чинь болох хүртэл та арын суудалд сууж ерөнхийдөө нам гүм байх нь. Судалгаа шинжилгээний ажил чинь үр дүнтэй байж сэтгэл хангалуун байна. Мөн хувцасны шүүгээгээ шинэчлэхэд тохиромжтой. Сугар гарагийн нөлөөгөөр та маш дур булаам байж хүмүүсийг өөртөө татна. Ангараг гараг таны эрч хүчийг нэмэгдүүлж, ажил хэрэг урагштай байна. Төрсөн өдөр тань ойртох тусам та янз бүрийн төлөвлөгөө гаргаж идэвхтэй болох болно.


ОХИН

Таны нэр хүнд өсөн нэмэгдэж байна. Хүн бүр тантай уулзахыг хүснэ, ялангуяа залуу хүмүүс. Энэ долоо хоногийн эхэн үед ирээдүйн зорилгоо төлөвлөж тодорхойлоход таатай үе юм. Та жагсаалт гаргах дуртай бөгөөд тэр нь ч таны ажлыг урагшлуулахад дөхөмтэй, тодорхой байлгадаг юм байна. Хүмүүсийн дунд уулзалт зохион байгуулах магадлалтай. Хувийн харилцааны хувьд хэн нэгэнтэй романс үүсгэх магадлал өндөр байна. Эргэн тойрондоо найрсаг байдлыг бүрдүүлээрэй.


ЖИНЛҮҮР

Нар таны ордод байрлаж байгаа нь маш хүчирхэг долоо хоног болгож байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та хүмүүсийн анхаарлын төвд байж тэдний хүндлэлийг хүлээнэ. Нар жилд нэг удаа (4 долоо хоног) энэ байрлалд байдаг тул энэ давуу талыг бүрэн ашиглаарай. Хүссэн зүйлийнхээ араас яв. Дарга, эцэг эх, багш нартайгаа ярилцах нь сэтгэл хөдөлгөм, аз жаргалтай байх болно. Том төлөвлөгөө. Эдгээр нь бизнес эсвэл арилжааны үйл ажиллагааны эсвэл ирээдүйн төлөвлөгөө байж болно. Бүтээлч байдал нэмэгдэнэ. Долоо хоногийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.


ХИЛЭНЦ

Та байгалийн үзэсгэлэнг биширч аялахыг хүснэ. Та өөр зүйл хийхийг хүсч байгаа бөгөөд ингэснээр урам зориг, эрч хүчээ мэдрэх болно. Шинэ хүмүүстэй танилцаж ярилцах нь танд тааламжтай байна. Энэ долоо хоногт томоохон аяллын төлөвлөгөө эсвэл хууль эрхзүй, анагаах ухаан, боловсрол, хэвлэл мэдээлэлтэй холбоотой амбицлаг төлөвлөгөө зохиож магадгүй юм. Сугар гарагийн нөлөөгөөр аливаа харилцаа амжилттай байна. Та амбицтай байж замаа гэрэлтүүлээрэй.


НУМ

Та нарын ихэнх нь өмч, татвар, өр, эд баялагтай холбоотой асуудалд байна. Санхүүтэй холбоотой ажил, гүйлгээ хийгээд завгүй байж магадгүй. Баттай хэлэхэд энэ бүхэн долоо хоногийн эхэнд амжилттай болно. Дараа нь та аялал төлөвлөнө. Сугар гарагийн нөлөөгөөр баяр баясгалантай байхаас гадна шинэ хайр дурлалтай учирна. Ангараг гарагийн нөлөөгөөр энэ бүхэн бүтэмжтэй байна. Эхлээд сайн төлөвлөөрэй.


МАТАР

Нар таны ордны эсрэг талд байснаар түншлэл, найз нөхөрлөл анхаарлын төвд байна. Энэ нь жилд ганцхан удаа дөрвөн долоо хоногийн турш тохиолддог. Энэ нь танд хамгийн ойрын харилцааныхаа талаар дахин бодож, эхлүүлэх боломжийг олгоно. Эдгээр харилцаанд өөрийн үүрэг оролцоог илүү олж харах хандлагатай байна. Долоо хоногийн эхээр амжилттай хэлэлцүүлэг хийнэ. Том санаа, том өөрчлөлт! Мөн орлогын үүд нээлттэй байна. Зөвхөн үүгээр ч зогсохгүй хайр дурлалын харилцаа ч амжилттай байх болно.


ХУМХ

Та одоо ч гэсэн ажлын горимдоо байна. Амжилтанд хүрэхийг хүсч байгаа болохоор энэ нь сайн хэрэг. Та ажил болон хийж буй төслүүддээ бүрэн оржээ. Бизнес, арилжааны үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг амжилттай явагдана. Гэрээ байгуулахад тохиромжтой үе. Таны оюун ухаан маш хурц байх бөгөөд асуудлыг том зургаар харж чадна. Шинэ санаанууд ч мөн төрнө. Таны ордны нөгөө талд байгаа Сугар гараг бусадтай сайн харилцаатай байхыг дэмжиж байна.


ЗАГАС

Азтай байна. Арга хэмжээний олон урилга хүлээн авна. Спортын арга хэмжээ, зугаалга, хүүхдүүдтэй тоглох, амралт, бүтээлч авьяасаа илэрхийлэх боломжийг ашиглан сайхан өнгөрүүлээрэй. Хайр дурлал бүтэмжтэй, баялаг байна. Энэ долоо хоногийн эхээр та амралтаа төлөвлөх, томоохон арга хэмжээ зохион байгуулна. Эдгээр санаа, хэлэлцүүлэг нь зугаа цэнгэлийн талбартай холбоотой байж болох юм. Ангараг гараг эрч хүч өгч, Сугар гариг ​​хамт олны харилцаа холбоог сайжруулж байгаа тул бүх зүйл таны хувьд маш амжилттай байна. Гайхамшигтай долоо хоног!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж