Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.07.13) мэдээллийг танилцуулав.
Сүүлийн 24 цагт 1246 шинэ тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 609 нь Улаанбаатар хотод, 636 нь хөдөө орон нутагт бүртгэгдэж, нэг нь зөөвөрлөгдөн ирсэн байна. Нас барсан 10 хүний долоо нь эмэгтэй, гурав нь эрэгтэй. Нийт нас баралт 699.
Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3,540 иргэн эдгэрчээ. Одоогоор 8195 хүн хөнгөн, 3303 хүн хүндэвтэр, 1169 хүн хүнд, 221 хүн маш хүнд байна.
Монгол Улсын хэмжээнд 2.1 сая хүн буюу 64.7 хувь нь вакцины нэгдүгээр тун, 1.797 сая буюу 55.3 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.