Хакүхо, Тэрүнофүжи хоёр илт тэргүүлж эхэллээ | News.MN

Хакүхо, Тэрүнофүжи хоёр илт тэргүүлж эхэллээ

Хакүхо, Тэрүнофүжи хоёр илт тэргүүлж эхэллээ

Хакүхо, Тэрүнофүжи хоёр илт тэргүүлж эхэллээ

Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн ес дэх өдрийн барилдаанууд өчигдөр/2021.07.12/ Долфинс аренад явагдлаа. Хакүхо М.Даваажаргал энэ өдөр маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Чиёотаирюүтай барилдаж, давлаа. Хоёр бөхийн хувьд ийнхүү нийтдээ 10 удаа таарч, бүгдэд нь Хакүхо илүүрхлээ. Удаан хугацаанд дэвжээнээ гараагүй байсан Хакүхо энэ башёг нэг ч унаагүй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн хамтаар тэргүүлж байна.

Гурав дараалан түрүүлж, ёкозүна цол хүртэхийг хүсч буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр маэгаширагийн тавд эрэмбэтэй Окиноүмиг давжээ.

Нагоя башёг Хакүхо, Тэрүнофүжи хоёр есөн даваа, нэг ч унаагүй тэргүүлж байна. Тэдний араас долоон даваа, хоёр унаатай Котоновака, Ичияамамото нар, зургаан даваа, гурван унаатай сэкивакэ Митакэүми, Хошорюү С.Бямбасүрэн, Ичиножо А.Ичинноров, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Ишиүра, Цүрүгишо нар удаалж явна.

Монгол бөхчүүдийн хувьд өчигдөр Хошорюү С.Бямбасүрэн(6-3), Ичиножо А.Ичинноров(6-3), Кирибаяама Б.Лхагвасүрэн(6-3), Чиёошома Г.Мөнхсайхан(5-4) нар давж, Тамаваши Б.Мөнх-Оргил(6-3) өвдөг шорооджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-13 66.181.161.51

Яахав дээ, өчигдөр тасраад сая нэг юм ухаан ороод…

Avatar

Зочин 2021-07-13 210.238.186.160

haha oruulsan ni ih yum.

Avatar

Зочин 2021-07-13 192.82.72.233

Барилдаан дуусангуут мэдээ оруулж болдоггүй юм уу? Бараг бүтэн өдрийн дараа мэдээ оруулж байх юм

Avatar

Зочин 2021-07-13 150.129.143.211

харин тийн юу ч хийгээд байдийн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж