Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн ес дэх өдрийн барилдаанууд өчигдөр/2021.07.12/ Долфинс аренад явагдлаа. Хакүхо М.Даваажаргал энэ өдөр маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Чиёотаирюүтай барилдаж, давлаа. Хоёр бөхийн хувьд ийнхүү нийтдээ 10 удаа таарч, бүгдэд нь Хакүхо илүүрхлээ. Удаан хугацаанд дэвжээнээ гараагүй байсан Хакүхо энэ башёг нэг ч унаагүй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн хамтаар тэргүүлж байна.
Гурав дараалан түрүүлж, ёкозүна цол хүртэхийг хүсч буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр маэгаширагийн тавд эрэмбэтэй Окиноүмиг давжээ.
Нагоя башёг Хакүхо, Тэрүнофүжи хоёр есөн даваа, нэг ч унаагүй тэргүүлж байна. Тэдний араас долоон даваа, хоёр унаатай Котоновака, Ичияамамото нар, зургаан даваа, гурван унаатай сэкивакэ Митакэүми, Хошорюү С.Бямбасүрэн, Ичиножо А.Ичинноров, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Ишиүра, Цүрүгишо нар удаалж явна.
Монгол бөхчүүдийн хувьд өчигдөр Хошорюү С.Бямбасүрэн(6-3), Ичиножо А.Ичинноров(6-3), Кирибаяама Б.Лхагвасүрэн(6-3), Чиёошома Г.Мөнхсайхан(5-4) нар давж, Тамаваши Б.Мөнх-Оргил(6-3) өвдөг шорооджээ.
Холбоотой мэдээ