Флоридагийн эмч Гайтигийн Ерөнхийлөгчийн аллагыг удирдсан уу?

Хуучирсан мэдээ: 2021.07.13-нд нийтлэгдсэн

Флоридагийн эмч Гайтигийн Ерөнхийлөгчийн аллагыг удирдсан уу?

Флоридагийн эмч Гайтигийн Ерөнхийлөгчийн аллагыг удирдсан уу?

Гайтигийн цагдаагийн газрын дарга Леон Чарльзын мэдээлснээр АНУ-ын Флорида мужаас гаралтай 63 настай эмч Кристиан Иммануэль Саноныг Ерөнхийлөгч Жовенел Моисег хөнөөсөн хэрэгт чухал үүрэгтэй оролцсон хэмээн сэжиглэж байривчилсан байна.

Ерөнхийлөгч Моисег өнгөрсөн долоо хоногт гэртээ амарч байхад нь бүлэг этгээдүүд гэрт нь нэвтэрч, буудаж хөнөөсөн билээ. Харин Чарльзын мэдээлснээр Санон зургадугаар сард улс төрийн даалгавартайгаар Гайтид очсон бөгөөд харуул хамгаалалтын байгууллагаас өөрийгөө хамгаалуулах нэрийдлээр хүмүүс хөлсөлж, хамгаалагч нартаа Ерөнхийлөгчийг хөнөөхийг ятгасан байж болзошгүй гэнэ.

Гайтигийн эрх баригчдын үзэж байгаагаар Ерөнхийлөгчийн аллагад 28 орчим хүн оролцсон аж. Тэдний ихэнх нь Колумбын цэргүүд байх агаад Колумбад орчуулагчаар ажиллаж байсан зарим Гайти гаралтай америкчууд гэнэ. Цагдаа нар одоогийн байдлаар 21 хүн олж баривчлаад байна.

Цагдаа нарын таамаглаж байгаагаар Санон Моисегийн дараа Ерөнхийлөгчийн суудалд суух төлөвлөгөөтэй байсан бололтой. Учир нь Гайтигийн үндсэн хуулийн дагуу бол Ерөнхийлөгч суудлаасаа буухад түүнийг улсын дээд шүүгч залгамжилдаг юм. Гэвч Гайтигийн дээд шүүгч цар тахлын халдвараар нас бараад удаагүй тул өөр шүүгч томилж амжаагүй байсан юм. Тиймээс Ерөнхийлөгчийн суудлын төлөө Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Клод Жосеф, Моисе үхэхийнхээ өмнөхөн Ерөнхий сайдаар томилсон мэдрэлийн мэс засалч Ариель Генри тэргүүтэй олон хүн өрсөлдөж байгаа юм. Харин Сенатын гишүүд өнгөрсөн долоо хоногт санал хурааж Жосеф Ламбертыг Гайтигийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Эх сурвалж: WEEK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж