Эрүүл мэндийн сайд, дарга нар улаан бүсэд ажилласан "дүр эсгэв"

Хуучирсан мэдээ: 2021.07.12-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн сайд, дарга нар улаан бүсэд ажилласан "дүр эсгэв"

Эрүүл мэндийн сайд, дарга нар улаан бүсэд ажилласан "дүр эсгэв"

Цар тахлын хүнд ачааг үүрч буй эмч нар улаан бүсэд ажиллаж өвдөг сөгдөхийн наагуур байхад сайд дарга нар нь ажил хийсэн "дүр эсгэж" явна. Эрүүл мэндийн салбарын ачаалал оргилдоо хүрч, эмч ажилчид нь цалингүй, цаг наргүй ажиллаж байхад салбарын сайд С.Энхболд нь “тоож хараагүй” атлаа баярын өдрүүдээр улаан бүсэд ажилласнаа зарлаж, бичлэгээ хийлгэж явна.
Тэрбээр сайдын албаа хашсанаас хойш зургаан сарын хугацаанд өнөөдөр л эмнэлэгт “бараагаа харуулж” байна гэхэд хилсдэхгүй. Гэтэл өнөөдрийг хүртэл эмч ажилчдын цалинг нэмэх эсэх нь тодорхой шийдэлд хүрсэн зүйл алга.

Хоногт бүртгэгдэх Covid-19 халдварын тохиолдол 2000-аас буурсан ч өдөр бүр 5-15 хүн цаг бусаар хорвоог орхиж байна. Ийм байхад салбарын сайд С.Энхболдоос авхуулаад яамны удирдлага, газрын дарга нар баг ахалснаа “гайхуулж” бас улаан бүсэд зураг, хөргөө даруулж, бичлэг хийлгэх завтай л явна. Угтаа бол зөвхөн баяр наадмын өдрүүдэд ч биш Covid-19 гамшгийн хэмжээнд хүрэхээс өмнө сайд дарга нар өрөөнөөсөө “удирдах” биш өөрсдөө улаан бүсэд өнөөдрийнх шигээ ажилласан бол өдийд 139 мянга гаруй хүн тахалд нэрвэгдэж,  нас баралт 689-т хүрэхгүй байлаа.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж